Америкийн зураач Натали Айришийн тухай бүх дэлхийгээр ярьж байна. Тэрбээр сонгодог бүтээлээ өөрийнхөө уруулын тусламжтай зурдаг нь ийнхүү олны танил болоход хүргэжээ.
Наталия Айриш уруулаа тод өнгөөр будаж зургийн цаасаа үнсэж эхэлдэг байна. Зураг хэдийд бэлэн болно тэр хүртэл хэдэн мянган удаа үнсэх хэрэг гарна. Тэрбээр нэг хөрөг зураг бүтээхэд ойролцоогоор 2-3 цаг зарцуулдаг бөгөөд үүнд таван уруулын будаг шаардагддаг аж.
Зураач бүсгүйн хэлснээр тэрбээр сургуульд сурч байхдаа ийм аргаар гэхдээ хуруугаараа зурж эхэлжээ. Гэсэн хэдий ч тэр нь амжилт олоогүй гэлээ.
Харин уруулаараа зурж эхэлсэн түүхээс нь өгүүлэхэд тэрбээр үдэшлэгт явах гэж байхдаа даашинзаа уруулын будаг болгосноос эхэлсэн байна.
Тэрбээр Мэрилин Монрогийн хөргийг бүтээжээ.