Миранда Керрээс болж, тэрбумтнууд зодолджээ
Дэлхийн топ модель Миранда Керрээс болж, хоёр тэрбумтан зодолджээ. Нэг нь хэвлэлийн магнат, казиногийн эзэн Жеймс Пэкер, нөгөө нь Австралийн “Channel” телевизийн эзэн Дэвид Гайнжелл. Сонирхуулахад, тэд цагтаа сайн найзууд явсан юм. Гэрчүүдийн ярьснаар Пэкер, Гайнжелл хоёр гэнэт бие биеэ харааж зүхэж эхэлснээ барьцалдаж авсан гэнэ.


Тэд хоёр биенээ цохиж, газраар өнхөрч, улмаар хэн хэнийхээ багалзуурыг шахаж байжээ. Дараа нь хоёулаа бетонон хашлагаас доош унасан аж. Цус асгаруулсан зодооныг цагдаа нар ирж салгажээ. Талууд нэлээд шарх сорвитой салсан төдийгүй Пэкер хэдэн шүдээ хугалсан байна. 46-тай тэрбумтан Пэкер 2013 оны сүүлээс Миранда Керртэй амрагийн холбоотой болсон бөгөөд үүнээс болж, хоёр найзын харьцаа муудаж эхэлсэн гэнэ. Жеймс 6 жил цуг амьдарсан эхнэрээ, 3 хүүхэдтэй нь хаясан хойно аргагүй.
Миранда Керрийг алдарт жүжигчин Орландо Блумын гэргий байсныг та бүхэн мэдэх байх.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







