МҮОНТВ-ээс зохион байгуулж байгаа ”Ижийдээ захидал бичээрэй” уралдааны тухай



Ижийдээ захидал бичээрэй уралдааны тухай:

Монголын үндэсний олон нийтийн телевизийн Гэрэлтэй Цонх хөтөлбөр 2008 оноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Ижийдээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.   Хайртай ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг бид олгодог бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 15000 орчим оролцогч захидлаа ирүүлсэн билээ.  Жил бүрийн уралдаанд шалгарсан шилдэг 50-100 захидлаар хамтран зохион байгуулагч “Интерпресс” компани ном болгон хэвлэж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр хүмүүс ээждээ бэлэглэх боломжийг бий болгодог юм. 2013 онд бид сэдвээ өөрчлөн “Үрдээ бичсэн захидал” нэртэйгээр зохион байгуулсан бөгөөд энэ нь урьд жилүүдийнхээс өөр болсон бөгөөд эцэг эхийн ачлал, ухаарал хайралсан захидлуудаас түүвэрлэн шилдэг 100н захиасыг ном болгон хэвлэсэн билээ.

“Ээждээ бичих захидал” уралдааны танилцуулга:

    “Ээждээ бичих захидал” улсын 6-р уралдаан нь 2014 оны 2 дугаар сар 10 с албан ёсоор зарлагдах бөгөөд 3-р сарын 3-ны  18.00 цаг хүртэл захидал хүлээн авна. Энэ хугацаанд өдөр бүр ирсэн захидлуудаас онцгой 2-4 захилдыг эфирээр нэвтрүүлж, идэвхжүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор өдөр тутмын сонинтой хамтран захидлуудыг нийтэлнэ. Шилдэг захидал шалгаруулах Гала хүндэтгэлийн ёслол 2014 оны 3-р сарын 5 нд  УДЭТ-т 19.00 цагаас болно. Шилдэг 10 захидлыг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчид болон жүжигчид амьлуулан уншиж олонд танилцуулах бөгөөд шүүгчид шүүн эхний 3н байрыг шалгаруулна. Мөн тоглолтонд урилгаар АЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сийлэгмаа, СТА Т.Дэлгэрмөрөн, 3 бүдүүн хамтлаг, Увертюра, Анимоне хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөнө.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
сайн (203.194.115.234) 2014-03-02 22:38:11
ямар хаягаар явуулах юм
Сайнуу (203.194.115.234) 2014-03-02 22:37:48
Аль хаягаар явуулах юм захидлаа