Өнөөдөр тохиож буй “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор тэмдэглэнэ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаас анх 1972 онд жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тогтжээ. Тиймээс өнөөдрийг байгаль хамгаалах үйлсэд уриалан дуудах, энэ талаарх сургалт, сурталчилгаа хийх үйлсэд зориулдаг юм байна.

Бүсгүй та ч бас өөрийн чадах зүйлээрээ байгаль орчиноо цэвэр байлгаарай. Таны цэвэрлэсэн нэг ширхэг цаас, усалсан нэг ширхэг мод ч байгалиа хамгаалж буйн илрэл юм. Таны багахан оролцооноос таны эрүүл орчинд амьдрах, эрүүл байгальд аж төрөх үндэс болдог учираас та ч бас өөрийн хувь нэмрээ зориулаарай.

Энэ жил манай орон дэлхийн ногоон өдрийг “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
• Чингисийн талбайд 12:00-14:30 цагийн хооронд их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан сурагчдын дунд зохиогдох “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриатай Flash mob,
• Цэнгэг ус, байгалийн нөөцийн газарт 09:00-14:00 цагийн хооронд “Монголчуудын байгаль хамгаалах өв соёл, уламжлал ба орчин үе” Эрдэм шинжилгээний бага хурал,
• “Тэнгис” кино театрын бага танхимд 18:00 цагт Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болох дэд бүтцийн төслүүдийн зэрлэг амьтдын нүүдэл, амьдрах орчин дахь нөлөөлөл, түүний шийдлийн талаар бүтээсэн “Гарц” баримтат киноны нээлт,
• Занабазарын дүрслэх урлагийн музейд “Биологийн олон янз байдал Мongolica-2013” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт тус тус болно.

Мөн энэ өдөр Монголын Их, Дээд сургууль, МСҮТ, Коллежийн оюутан суралцагчдын дунд “Flash mob” уралдааныг зохион байгуулахаар удирдамж түгээгээд байна. Нэгэн зорилго,хүсэл дор хамгийн олон залуусыг нэгтгэж чаддаг “Flash mob” чөлөөт бүжгийн уралдааныг дэлхийн дулаарал болон цөлжилтийн эсрэг байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг бий болгоход оруулах хувь нэмэр, хүсэл зориг, хүчин чармайлтыг урлагаар дамжуулан илэрхийлэх зорилгоор БОНХЯ, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. “Flash mob” уралдаанд оролцох баг 50-иас дээш оюутантай байх бөгөөд нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болох ажээ . “Flash mob” –т оролцогч багуудыг 1-3 байр эзлүүлэн, 2-4 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.