Шүүмжлэл урагшлах боломжийг олгодог

Хүмүүс шүүмжлэлийг гэхээсээ илүү магтаалыг хүлээж авахдаа сайн байдаг. Тэгвэл танд шүүмжлэлийг хэрхэн хүлээж авах болон бусдыг шүүмжлэхдээ юуг анхаарах ёстой талаар товч зөвлөе.
- Өөрт тань таалагдахгүй байгаа зүйлийг шүүмжлэхдээ өө сэв эрэхгүй байх хэрэгтэй. Энэ нь цаад хүндээ таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй. Түүнээс гадна эвгүй байдалд оруулахаас зайлсхийнэ.
- Шүүмжлэхдээ тохиромжтой цаг хугацаа болон нөхцөл бүрэлдэхийг хүлээх хэрэгтэй. Мөн үг хэлээ бодож тунгаан ярих нь зүйтэй.
- Шүүмжлэх нэрийдлээр бусдыг доромжилж, гомдоох нь хамгийн зохисгүй явдал.
- Өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг харж үзэх хэрэгтэй. Учир нь хэрэв та ааш зан муутай, стресс бухимдалтай байх аваас ууртай хэрцгий шүүмжлэгч болж хувирах нь дамжиггүй юм.
- Нөхөрсөг, тайван байдлаар тавьсан шүүмжлэлийг ямар ч хүн хүлээж авахад бэлэн байдаг.
- Шүүмжлүүлж буй хүн ямар сэтгэл хөдлөл, нүүрний хувиралтай байгааг анзаарч тоох хэрэггүй. Харин чухам юуг танд хэлж, ямар тайлбар тавих гээд байгааг нь ойлгохыг хичээгээрэй.
- Шүүмжлэл нь үнэхээр шударга бас хүндлүүштэй байж чадаж байна уу гэдгийг мэдрэх хэрэгтэй. Үнэхээр тийм байж чадаж байвал та өөртөө дүгнэлт хийж, анхааралдаа авах ёстой.
- Хатуухан хийгээд үнэн шүүмжлэл нь урагшлах замд гэрэл болж өгдөг. Иймд шүүмжлэлээс эмээж, зугтах, шүүмжилсэн хүнээ үзэн ядах нь тийм ч сайхан хэрэг биш. Магадгүй эсрэгээр хэзээ нэг өдөр тэр хүндээ баярлалаа гэж хэлэх үе гарахыг үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







