АЙДАСГҮЙ, АЮУЛГҮЙ ОРЧНЫ ТӨЛӨӨ ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ!!! Тайван жагсаал маргааш болно

ЭМЭГТЭЙ ТА ажил, хичээл, уулзалтаа тараад харьж явахдаа, хаа нэг харанхуй газраар өнгөрөхдөө, бүрэнхийд ганц нэгээрээ алхахдаа АЙДАСГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ ЯВЖ ЧАДДАГ УУ?? Аль эсвэл салхины сэвхийх, хүний гутлын чимээнд ч давхийн цочиж, биеэ хураасаар гүйх шахам өнгөрдөг үү? ЭЦЭГ ЭХЧҮҮД ТА БҮХЭН охиноо, хүүгээ, оройтох бүрт цонхоор зам дагуулан ширтэж эсвэл автобусны зогсоол дээр тосдог уу? Үдшин бүрэнхийд хэн нэгэн нь үр хүүхдийг чинь айлгахвий гэж санаа зовнихгүйгээр тайван унтаж чаддаг бил үү? ОХИНЫ ТАНЬ, ЭЭЖИЙН ТАНЬ, ЭГЧ, ДҮҮГИЙН ТАНЬ ирдэг зам үргэлж ГЭРЭЛ, ГЭГЭЭТЭЙ байхыг, АЙХ АЙДАСГҮЙГЭЭР гэртээ ирж чаддаг байгаасай гэж хүсдэг үү??



 “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ нь Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныхаа хүрээнд Олон улсын хэмжээнд “TAKE BACK THE NIGHT!” уриалгын дор явагддаг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах, охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ!” тайван жагсаалыг зохион байгуулах гэж байна. Хэзээ: 2014 оны 03-р сарын 04-ны өдрийн 18.30 цагт. Хаана: УБ хот, Сүхбаатар дүүүрэг. Хууль Зүйн хүрээлэнгийн зогсоолоос нэгдсэн Автобус хөдлөнө Хэн оролцох: Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ-ын гишүүд болон дэмжигч найз нар мөн Хэвлэл мэдээллийн байгууллагынхан Хэрхэн оролцох: Гар чийдэн, гар утасны гэрэл гэх мэт гэрэл гаргах хэрэгсэлтэйгээр тогтоосон маршрутын дагуу тайван жагсаал хийн алхана. АЙДАСГҮЙ, АЮУЛГҮЙ ОРЧНЫ ТӨЛӨӨ ШӨНИЙГ ГЭРЭЛТҮҮЛЬЕ!!! Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд          

          

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.