Турах шинэ арга

Энэ дэглэмийг францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг дэглэм учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрсуст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм. Аливаад төгөлдөржихөд хязгаар байх биш, сайжруулсан Аткинсын дэглэм гэдэг бол сайн л хэрэг, тийм биз дээ? Илүү жин маань л арилж байвал боллоо бус уу, дэглэмийн нэр хамаатай юу... Нүүрсуст хүнсний хэрэглээг огцом багасгахад тарган хүн эрс турдаг хуультай, эхний долоо хоногт 5 кг хүртэл ч турах нь элбэг. Харин, мэдээж, цаашид бол турах хурд багасах нь ойлгомжтой. За ингээд энэ, “супермоод” болоод байгаа франц дэглэмийг танилцуулъя.

Дюкон эмчийн юун түрүүнд урьдчилан сануулж байгаа зүйл нь: дэглэмийн гол зарчим нь уурагт хүнс идэх ёстой учраас бөөрний өвчин эмгэгтэй хүмүүст тохирохгүй! Эрүүл бөөртэй хүмүүс уг дэглэмийг хэрэглэхдээ бөөрөө хамгаалах зорилгоор ӨДӨР БҮР ЗААВАЛ 1,5 – 2 литр цэвэр ус ууж байх шаардлагатай!
Дан уурагт хүнс хэрэглэснээр гардаг бас нэг сөрөг үр дагавар бол өтгөн хатах явдал байдаг, тиймээс Дюкан эмчийн хоёрдахь хатуу шаардлага бол ӨДӨР БҮР ЗААВАЛ 1,5 – 3 амны халбага овъёсны хивэг, эсвэл овъёсный нэвс /геркулес/ идэж байх! Үүнийг өглөөд, усанд эсвэл тослоггүй тарганд зуурч идэх хэрэгтэй.
Дээрх хоёр шаардлагыг амьдралынхаа дүрэм болгон мөрдвөөс франц дэглэм таны эрүүл мэндэд ямар ч хор хөнөөл хүргэхгүйгээр илүү жинг чинь авч одно гэж мэд!


Франц дэглэмийг хэрэглэхээр та шийдсэн бол илүү жингээ тодорхойлж хэдэн кг жин хасах хүсэлтэй байна, түүнээсээ хамааран дэглэмийг барих болон тогтворжуулах хугацаагаа тохируулна. Дэглэм 4 шаттай.


Нэгдүгээр үе шат: “Дайралт”
Тарга тэвээрэг рүүгээ дайран давшлах хугацаа – 10 хоногоос ХЭТРЭХГҮЙ байх ёстой!
Хэрэв таны илүү жин 10 кг дотор багтаж байгаа бол түүн рүү дайрах хугацаа 2-3 хоног байна.
Илүү жин 10-20 кг бол дайралтын хугацаа 3-5 хоног.
Илүү жин 20-30 кг бол – 5-7 хоног.
Илүү жин 30 кг-аас дээш бол 7-10 хоног.
Дайралтын хугацаанд доорхи нэр төрлийн хүнсийг дуртай цагтаа, хүссэн хэмжээгээрээ идэж болно:
Өөхгүй. тослоггүй туранхай мах: үхрийн мах, туулайн мах зэргийг чанасан, жигнэсэн, грилдсэн байдлаар иднэ. Шарахыг хүсвэл ямар ч тосгүйгээр шарна. Аливаа соус, тос зэргээр амтлаж болохгүй! Хонь, гахай, адууны мах нуугдмал тос ихтэй тул - хатуу хориотой!
Дайвар махан бүтээгдхүүн: үхрийн элэг, бөөр, хэл
Загас – бүх төрлийн.
Далайн бүтээгдэхүүн – бүх төрлийн
Шувуу – нугас, галуунаас бусад шувууны мах. Арьсыг нь идэхгүй /арьсанд хамаг өөх тос нь байдаг/
Өөх тосгүй хиам.
Өндөг – өдөрт 2 –оос илүүгүй. Холестерины хэмжээ ихтэй хүн бол долоо хоногт 3 – 4 өндөгний шар уураг л идэж болно, харин цагаан уурагны хувьд ямар ч хязгаарлалт үгүй.
Сүүн бүтээгдэхүүн: тослоггүй тараг, аарц, ээдэм. /Өдөрт 800гр-аас илүүгүй/ Элдэв жимстэй йогуртны тухай бодоод ч хэрэггүй – нуль чихэр /нүүрсус/ байдаг юм.
Сахар, чихэр шоколад, бусад амттан, архи дарс, гурилан бүтээгдэхүүн, бүх төрлийн будаа – хатуугийн хатуу хориотой!
Өдөр бүр: 1,5 халбага овъёсны нэвс, 2 литр цэвэр ус, 20 минут явган явах, хөнгөн дасгал.
Болно: цай, кофе /мэдээж сахаргүй/, цуу, хуурай амтлагч, сармис, бага зэрэг давс, горчиц, нимбэгний шүүс, сахар орлуулагч.


Хоёрдугаар үе шат: “Аялал”
Энэ шатанд зохист жин рүүгээ “аялна”, сар, хоёр сар, гурван сар... таны хаях жингийн хэмжээнээс шалтгаална гэсэн үг. Дээр дурьдсан зөвшөөрөлтэй хүнсэн дээр ногоо нэмэгдэж орж ирнэ: байцаа, улаан лооль, өргөст хэмх, хулуу, баклажан, навчин салат гэх мэт. Бас мөөг. Ногоог хүссэн хэмжээгээрээ, жигнэсэн болон түүхий хэлбэрээр иднэ. /хүрэн манжин, лууван хоёрыг багахан хэмжээгээр/. Гэхдээ учиртай иднэ: нэг өдөр нь цэвэр уурагны өдөр, дараагийн өдөр нь уурган дээрээ ногоо нэмж идэх байдлаар ээлжилнэ. Гурав гурван өдрөөр ээлжилж бас болно. Дэндүү их илүү жинтэй хүмүүс тав таван өдрөөр ээлжлэхэд илүү үр дүн өгнө.
Өдөр бүр: 2 халбага овъёсны нэвс, 1,5-2 литр цэвэр ус, 30 минут явган алхах, дасгал хийх.
Болно: 80-100 гр. хуурай дарс, 30гр. бяслаг, 1 халбага кетчуп, 1 цайны халбага цөцгий, тослоггүй какао. Гэхдээ энэ жагсаалтаас өдөрт 2 – ыг нь л болно.
Ийм байдлаар хүссэн жиндээ хүртэл хооллоно.


Гуравдугаар үе шат: Тогтворжуулалт
Хүрсэн үр дүнгээ тогтворжуулан хадгалах зорилго бүхий маш чухал үе шат юм. Үргэлжлэх хугацааны хувьд: таны хаясан жингийн кг тутамд 10 хоног оногдох ёстой. 15 кг турсан бол 150 хоног тогтворжуулалт хийнэ гэсэн үг. Ингэх аваас хаясан жин чинь буцаж хэзээ ч ирэхгүй, үүрд алга болох болно.
Эхний хоёр шатанд идэж байсан дээрээ өдөрт 2 зүсэм хар талх, 40 гр. бяслаг, 1 халбага оливын тос, 1 жимсгэнэ /гадил, усан үзэмнээс бусад/ нэмнэ. Долоо хоногт 2 удаа 200 гр. төмс, цагаан будаа, каш, гоймонгийн аль нэгийг сонгон идэж болно, гэхдээ заавал идэх албагүй, ийм зүйл хүсээд байвал л ид.
Долоо хоногийн нэг өдрийг “цэвэр уурагны өдөр” байлгана.
Өдөр бүр: 2,5 халбага овъёсны нэвс, 2 литр цэвэр ус, 20 минут алхах, дасгал хийх.
Болно: долоо хоногт хоёр удаа “найрлаж” болно. Ура! Хүссэн бүхнээ дураараа ид. ГЭХДЭЭ ӨДӨРЖИНГӨӨ БИШ! Өдрийн, эсвэл оройн хоолоо л “найр” болгоно.


Дөрөвдүгээр шат. Үлдсэн бүх насаараа!
Элдэв хязгаарлалтгүйгээр, ердийн байдлаар хооллоно. Дэглэмийг барих явцад олж авсан хооллолтын хэв маягаа өөрчлөх хүсэл нэг их төрөхгүй дээ. Амттан идэх хүсэл төрөхөө ч больчихсон байх вий.
Өдөр бүр: 3 халбага овъёсны нэвс, 1,5-2 литр цэвэр ус, 20 минут алхах – хэвээр.
Долоо хоног тутам: нэг өдөр – “цэвэр уурагны өдөр” хадгалагдана. Дюкон эмч пүрэв гаригийн уурагны өдөр болгохыг зөвлөдөг.
Ихэнхи хүмүүс эхний хоёр шатыг дуусган хүссэн жиндээ хүрмэгц гурав, дөрөвдүгээр шатыг тоолгүй орхиод зовж байж хаясан жингээ буцаагаад авчихдаг. Тиймээс сүүлийн хоёр шатыг аль болох барихыг хичээгээрэй, яг таг биш ч гэсэн дөхүүлээд байвал илүү жингийн асуудал дахин босч ирэхгүй!

www.orosshkolton.mn

 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Mrs Jane. (102.166.2.226) 2018-05-14 17:29:24
Би хэдэн сарын өмнө ажилаа алдсан бөгөөд би нэрээ хэдэн зуун доллартай байсан Би мөнгө олох арга замыг эрэлхийлж байсан бөгөөд энэ хуудсанд google-ээс татагдсан Эхлээд би сэтгэл гонсгор байсан ч би үүнийг туршиж үзсэн Би 10000 фунт стерлингийн хоосон карт захиалж картаа К CA-д хүргэсэн Би сонирхолтой байсан болохоор босож АТМ-д хурдан очиж тэр өдөр 10500 еврогоо буцааж чадсан юм Миний карт хоёр өдрийн дараа ажиллахаа больсон ч нийтдээ 20500 еврог татгалзсан Маш их баярлалаа би илүү их захиалах болно Инженер дээр хүрэх харилцах мэдээлэл байна rickatmcardoffergmailcom ба ядуу бүрээс маш их баярлалаа
Mrs Jane. (102.166.2.226) 2018-05-14 17:29:07
Би хэдэн сарын өмнө ажилаа алдсан бөгөөд би нэрээ хэдэн зуун доллартай байсан Би мөнгө олох арга замыг эрэлхийлж байсан бөгөөд энэ хуудсанд google-ээс татагдсан Эхлээд би сэтгэл гонсгор байсан ч би үүнийг туршиж үзсэн Би 10000 фунт стерлингийн хоосон карт захиалж картаа К CA-д хүргэсэн Би сонирхолтой байсан болохоор босож АТМ-д хурдан очиж тэр өдөр 10500 еврогоо буцааж чадсан юм Миний карт хоёр өдрийн дараа ажиллахаа больсон ч нийтдээ 20500 еврог татгалзсан Маш их баярлалаа би илүү их захиалах болно Инженер дээр хүрэх харилцах мэдээлэл байна rickatmcardoffergmailcom ба ядуу бүрээс маш их баярлалаа
(202.9.41.242) 2015-12-25 01:16:27
эрүүлээр тураах Кавказский Морозник үндэс зарна ориг яг кавказаас ирсэн шинэ ургац 15000₮ утас 99331179
(202.9.41.242) 2015-12-25 01:16:18
эрүүлээр тураах Кавказский Морозник үндэс зарна ориг яг кавказаас ирсэн шинэ ургац 15000₮ утас 99331179
(103.26.194.68) 2015-05-16 21:22:58
ene estoi unen yg turdag b buyeree mederch bsn harin 3 4 iig n orhigduulaad hamaagui ym ideed ooriigoo horlood ehelcen chin nemeed dahiad barij bn
Dr Lucien (85.9.20.154) 2015-04-07 22:17:32
Сайн өдөр Манай эрхэмлэх хандивлагч     Энэ нь бүр сонирхолтой бөөрний донор эрэгтэй эмэгтэй мэдэгдэх юм Alur мэргэжлийн эмнэлэг байж байгаад байрлах эмнэлэгт өвчтөн тэдний зарим нь бөөр нь эрэлт ихтэй үр дүнд дахин 120000USD бөөр худалдан авч эхэлсэн нь Сент-29B Stev эрүүл мэндийн зам байна бид та энэ хүүхэд тоглох биш гэдгийг уриалж байна уу эсвэл та DrLucienpyeclinicgmailcom 447031967810 буюу 917050494622 дуудаж болно Бангалор Энэтхэг 21yrs дээш сонирхсон хандивлагч өөрийн и-мэйлээр доктор Люсьен холбоо барина уу ёстой амь аврах таны шагнал өвчтөн аль хэдийн хадгалуулахаар өгсөн мөнгө тухай тиймээс бид баярлалаа эрүүл хүнд донор хэрэгтэй үү Бид таны яаралтай хариу хүлээж Regards Доктор Люсьен
Mrs Maria (85.9.20.154) 2015-04-07 22:16:30
Мэндчилгээ хүмүүс намайг эмнэлэг нь тэд ирж Перу намайг авах нь тэдний эмнэлгийн шинжээч илгээсэн өмнө ханшаар 130000USD 65000-ийн надад төлсөн эхний хагас төлбөр нь миний бөөр худалдан авсан Венката мэргэжлийн эмнэлэг Энэтхэгийн эмч Уэйн Curl баярлалаа энэ дунд ашиглахыг хүсэж байгаа Энэтхэг ах дүү нарт эмнэлэг маань замын зардлыг төлсөн нэг нь байсан тэд надад зөв тусламж авч би биеийн бүх хэсэг нь нэг бөөр нь нь авч байсан юм та нарт харуулах болно газар байдаг хүсэж байгаа маш сайн намайг эмчилж Миний систем Би дууссаны шарх хамт хавсаргана болно тэд надад 65000 миний тэнцвэрт төлсөн буцаж манай оронд Перу намайг нисэж байх үед мэс засал байсан дараа нь өвчин биш юм Би бөөр худалдан авч одоо би аз жаргалтай миний 2kids хамт амьдарч байгаа нь миний санхүүгийн бэрхшээлээс хол намайг авах үнэхээр Венката мэргэжилтэн эмнэлэгт талархаж байна бид баяртай байна Хэрэв та өөрийн бөөр болон эрхтэн зарах гэж байгаа бол энд Венката мэргэжилтэн эмнэлэг Холбоо барих Doctorwaynecurloutlookcom
зочин (202.126.91.69) 2014-10-21 16:00:27
үнэхээр үнэн шүү турдаг юм байна лээ
hereglegch (103.26.193.9) 2014-06-29 18:39:34
Овъёосны нэвс гэж Геркулэс гэдэг нэрээр Монголд зарагддаг юм байна лээ Би 3 хоног уургийн дэглэм бариад дараагийн 3 хоногт уураг ногоогоо цуг иддэг байсан хэрэв зайлшгүй шалтгаанаар өөр юм идэж уусан бол дахиад л уургаа 3 хоног идээд цаашаа үргэлжлүүлдэг байсан энэ дэглэмийг 3 жилийн өмнө хэрэглээд их сайн турсан 30 минутын дасгал бас их чухал шүү мах чинь булчин болсноор өөхөө шатаадаг бас хүйтэн ус ихээр уух сайн өөхийг шатаана
diana (202.179.10.78) 2014-03-12 10:44:50
howd gej yuy ym boloo ter l bwal busad n boloh ym bnaa howdiig meddeg hun bnuuu
Aaaaa (103.26.194.25) 2014-03-12 01:55:24
huhvvl hvn murduj boloh bolbuu
(103.26.194.15) 2014-03-11 16:54:27
Oviyos gej aleikagiin gerkules geed uuttai Talhni deer haaya haragddag
ээгий (112.72.11.67) 2014-03-11 16:23:05
энэ ч ууг нь хичээч чадвал ёстой үнэн шүүү амлаж байна
а (103.29.144.84) 2014-02-12 17:05:21
овъёсны нэвс гэж юу хаана байдаг юм
odnoo (202.21.106.170) 2013-10-03 10:19:56
5 5 udruur idne gedeg ni 5 udur uurag turuluu idcheed daraagiin 5 udur ni dan nogoo idne gesen ug uu eswel daraagiin 5 udur ni uurag deeree nemeed nogoogoo holij idne gesen ug uu zaawal hariulj uguuch
Nogoon tsai (49.0.150.171) 2013-07-26 22:29:35
100 япон нунтаг маччяатай ногоон цай зарж бнаХороололын БаянголзахЭлбэг Их Дэлгүүрийн Солонгос Хүнсний тасаг
uyanga (202.131.238.2) 2013-07-26 12:33:01
ok nice turshaad vzie