Броклиг тогтмол идэх 10 шалтгаан



Монголчууд хоол хүнсэндээ олон төрлийн ногоо хэрэглэдэг болсны нэг нь цэцэгт байцаа буюу брокли. Цэцэгт байцаа С, D амин дэмээр баялаг. Мөн витамин В1, В2, В6, В12 зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг эслэг ихтэй ногоо юм. Броклиг хавдрын эсрэг үйлчилгээтэй олон бодис агуулдаг, хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйл чилгээтэй гэж үздэг. Иймд броклиг тогтмол идэх 10 шалтгааныг доор дурьдлаа.

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй


Хэрвээ та архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөндийн/ бол броколиг идэх хамгийн том шалтгаан байна гэсэн үг. Броколид үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол агуулагддаг юм.

Харшилд тустай

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй каемпферол хэмээх бодис нь харшилд ч бас сайн нөлөө үзүүлдэг. Энэ бодис нь броколигоос гадна гүзээлзгэнэ, улаан лооль мөн усан үзэмд агуулагддаг.

Цатгалан мэдрэмж төрүүлдэг

Энэ нь хоолны дэглэм баригч бүсгүйчүүдэд маань их хэрэгтэй шалтгаан. Үдийн хоолны цагаар ганцхан ширхэг броколи идсэн байхад оройн хоол хүртэл ямар ч өлссөн мэдрэмж төрөхгүй шүү. Туршаад үзээрэй.

D витаминийг нөхдөг

Броколиний бас нэг тустай зүйл нь D витамин юм. Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулагддаг ба эдгээрийн нэгдэл нь D витаминийг нөхдөг ажээ.

Нүдний хараанд сайн нөлөөтэй

Броколид лютейн болон зеаксантин гэх 2 бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь хоёулаа нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Лютейний тухай чи магадгүй сонсож байсан байх. Энэ бодис нь бидний өргөн хэрэглэдэг кетчупны найралганд ордог. Гэвч кетчуп чихрийн орцтой байдаг бол броколи чихэргүй байдаг.

Сайхан арьстай болоход тусална

Броколиний найрлагад байдаг глюкорафанин хэмээх бодис нь эрүүл арьсны эсийн нөхөн төлжилтөд нөлөөлдөг нь батлагджээ. Үнэхээр сайхан сонсогдохгүй байна гэж үү?

Зүрхний өвчинд тустай

Өмнө дурьдсан лютейн хэмээх бодис нь нүдний хараанд сайнаас гадна зүрхний өвчинд тустай. Энэ нь нүдэнд нөлөөлдөгтэй ижил зарчмаар үйлчилдэг бөгөөд артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад нөлөөлдөг байна.

Уургаар баялаг

Броколиг идэх бас нэг шалтгаан нь уураг ажээ. Нэг ширхэг броколид 3 грамм уураг, 0 грамм өөх агуулагддаг. Гайхалтай!

Булчингийн агшилтанд сайн нөлөөтэй

 Кали булчингийн агшилтанд маш сайн нөлөөлдөгөөс гадна цусны даралтанд бас тустай юм байна.

Ясанд тустай

Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15% нь нэг ширхэг бяцхан броклид агуулагддаг гэдгийг мэдэх үү? Ялангуяа ясны сийрэгжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маань маш тустай ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
п (202.179.23.212) 2014-03-17 12:05:57
Эр хүний эрхтэн томруулдаг гэсэн үнэн болов уу доктроо
(208.54.35.205) 2014-03-15 12:02:03
Antioxidant aguulsan uchir havdriin esreg hamgiin sain
from chicago (172.56.13.146) 2014-03-14 22:01:05
Дорхи цэцэгт байцай гэж андуурсан хүнд цэцгэн байцай нь brassica cauliflora Броколи биш Бурзайсан цагаан тойроод навчтайг цэцгэн байцай гэдэг
from chicago (172.56.13.146) 2014-03-14 21:56:39
Броколи - brassica oleracea Монголоор гэрийн байцаа Гадаад үгийг тольноос ***** биччихэж бай Сэтгүүлчид түүхий байна Байцаа олон төрөл Тэр болгоныг гадаадаар нэрлэх юм уу Бүгд байцай байцаа биш буюу brassica
(103.10.23.130) 2014-03-11 15:34:04
баярлаа цэцэгт байцаа хэрэглэх сайхан мэдээлэл өгсөнд