Таны бие хэдэн настай хүн шиг байгаа вэ?
Эрүүл мэнд бол энэ амьдралын хамгийн чухал үнэт эрдэнэ юм. Хүн бүхэн бага байхаасаа эрүүл мэнддээ анхаарч байх үүрэгтэй. Эрүүл байснаар илүү аз жаргалтай, урт удаан, идэвхтэй амьдарч чадна.Тиймээс та дараах биеийн тестийг өөр дээрээ шалгаж үзээд хэдэн настай хүн шиг биетэй байгаагаа шалгаарай.

Тестийг эхлэхээс өмнө хөдөлж биеэ халаах хэрэгтэй. Дараа нь доош тонгойж гараа шаланд хүргэхийг эрмэлзэнэ. Хөл шулуун байх ёстойг анхаараарай. Гар хүрч чадах цэгийг тодорхойлоод бие тань хэдэн настай хүнийх шиг байгааг тодорхойлно.

20-25 нас

Хэрвээ таны гар алгаараа шаланд төвөггүй хүрч, хөл тань шулуун байж чадаж байгаа бол тун сайн. Таны булчингууд хэвийн байна.
25-38 нас

Хэрвээ та хурууны үзүүрээрээ шаланд хүрч , энэ нь биед тань төвөггүй байгаа бол 25-38 насны хүн шиг байна гэсэн үг юм .
38-50 нас

Хэрвээ та хурууны үзүүрээрээ хөлийн дээд хэсэгт хүрч чадаж байгаа бол булчингууд тань хөшиж эхлэсэний дохио юм.
50 нас

Хэрвээ та хөлийн дээд хэсэгт хүрч чадахгүй, хичээсэн ч биед тавгүй байгаа бол энэ насны ангилалд орж байна.
Гэхдээ та уян хатан байдлаа сайжруулж болно

Биеэ шалгаж үзээд үр дүнд нь сэтгэл дундуур байгаа бол өдөрт 30 удаа шаланд хүрэхийг эрмэлзэн хийх хэрэгтэй. 1 сарын дараа гэхэд уян хатан байдал тань сайжирч, сайн үр дүн гарах болно.
Түвдийн мэргэдүүд хүний биеийн нас нь уян хатан байдал болон элэгний үйл ажиллагаатай холбоотой гэж ярьдаг. Амьдралын буруу хэв маяг нь хүний булчингууд болон эрхтэнд сөрөг муу нөлөөтэй гэдгийг хүн бүр мэддэг. Тиймээс уян хатан байдлаа сайжруулахыг зөвлөж байна. Хамгийн сайхан нь хэдэн ч насны хүн дасгалыг хийгээд уян хатан байдлаа сайжруулах боломжтой.
Бонус:

Та энэхүү энгийн амьсгалын дасгалыг хийснээр бие тань хүчилтөрөгчөөр цэнэглэгдэж, сэтгэл тайван болдог. Энэ нь биеийн бүхий л булчинд тун ашиг тустай төдийгүй дотоод эрхтэнүүдэд эерэг нөлөө үзүүлж, хоол боловсруулах системийг сайжруулдаг.
- Амьсгаа гүнзгий авна
- Гэдсээ бөмбийлгөн агаарыг оруулна
- Дахин нэмж амьсгаа авна
- Уушгин дахь бүхий л агаарыг гаргах бөгөөд энэ үед гэдэс татагдаж агаар бүрэн гарсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






