Ким Кардашиан, К.Уэст нар удахгүй хуримаа хийнэ

Реалити шоуны од Ким Кардашианыг тойрсон шуугиан үргэлжилсээр байна. Тэрбээр АНУ-ын “US weekly” сэтгүүлийн шинэ дугаарт ярилцлага өгчээ. Ээнэхүү ярилцлагын үеэр хуримынхаа товоо зарласанаа олон нийтэд мэдээллэжээ. Өдгөө 33 настай үзэсгэлэнт бүсгүй ирэх тавдугаар сарын 24-ний өдөр Францын Парис хотод Канье Уэсттэй хуримлахаар боллоо. Ингэхдээ сүр дуулиантай бус нам гүмхэн гэр бүл, дотны найз нөхдийн хүрээнд цомхон хуримлах болсоноо хэлжээ. Уг хуримын арга хэмжээг зохион байгуулах хүндтэй үүргийг түүний нөхөр Реппер К.Уэст хариуцан ажиллаж байгаа юм байна.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







