Дэлхийд алдартай ягаан машины нэг Парис Хилтоных
Тансаг чамин эдлэлээр хэн нэгнээс дутахгүйн тулд бүх зүйлээ гаргуунд нь гаргадаг баян өв залгамжлагч Парис Хилтон ягаан өнгийн Бентли машин хөлөглөдөг. 400.000 долларын үнэтэй уг машиныг үйлдвэрлэдэг компани загварынхаа имижийг гутаана гээд ягаан өнгийн машин хийхийг зөвш өөрөөгүй байна. Гэсэн ч зөрүүд зангаараа алдартай Хилтон ягаан “Бентлитэй” болох мөрөөдлөө биелүүлэх арга олжээ.

Зочдынхоо ямар ч хүсэлтийг биелүүлдэг “Бидний машин” нэртэй телевизийн шоунд оролцсон Парис машинаа ягаанаар будуулж, гараар тоноглох хүсэлт тавьсныг телевизийнхэн баяртай нь аргагүй биелүүлж өгсөн байна. Энэхүү машины "B" хэмээх үсгийн оронд алмааз эрдэнээр чимсэн "PH" гэсэн өөрийн нэрийг товчилсон үсгийг оруулжээ. Парис “Би бага байхаасаа ягаан машинтай болохыг мөрөөддөг байлаа. Охид бүгд л Барби шиг өнгөтэй юм хэрэглэхийг хүсдэг шүү дээ” хэмээн ярьсан байна.

Түүний сонгосон загвар “Rolls Royce Ghost” Гай Риччи, Ким Кардашян зэрэг Холливудын од ийм тэрэгтэй. Хэдийгээр дэлгүүрийн эзэн “Парис машиныг унаж үзээд авахаар шийдсэн” гэж баталж байгаа ч сэтгүүлчид түүнийг эртний өстөн Ким Кардашяны шарыг хөдөлгөх гэж адилхан машин худалдан авсан гэж үзэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





