Д.Чойжамц хамба эмэгтэйчүүдийн талаар юу хэлэв?
Монголын Бурхан шашинтны төв, Гандан тэгчэлин хийдийн тэргүүн Д.Чойжамцын Удирдлагын академд хийсэн ярилцлага уулзалтыг цувралаар хүргэж байна. Энэ удаа тэрээр Монгол бүсгүйчүүдийн талаар юу ярьсан бол!
Монгол эмэгтэйчүүдийн тухайд
Бусдыг дуурайх шаардлагагүй. Монгол бүсгүйчүүд өөрөөрөө сайхан. Ажиглаад байхад CNN, BBC-ийн эмэгтэй сэтгүүлчид аливаа нэг хүнтэй ярилцахдаа албан ёсны хувцас өмсөөд тачигнатал ярьж байхад манай сэтгүүлчид гуяа гялалзуулаад, өндөр өсгийтэй гутал өмсчихсөн байх юм. Үзэгч болон ярилцаж буй хүн сэтгүүлчийн гадаад төрхөнд анхаарал нь татагдсаар байгаад нэвтрүүлэг ямар ч үр бүтээлгүй өнгөрөх жишээтэй. Харин үүний оронд жишээ нь Хамба ламтай ярилцлаа гэж бодоход ёс журамтай хувцас өмсвөл илүү зохимжтой. Албаны хүн, төрийн өндөрлөг зэрэгтэй ярилцахдаа албан ёсны хувцастай харин чөлөөт нэвтрүүлэгтээ тэр задгай хувцсаа өмсөх хэрэгтэй.

Бидэн дээр зовлон жаргалтай хүмүүс олон ирнэ
Жишээ нь: Тэд хүүхдээ шөнийн 1 цагт ахындаа хононо гээд гарахад нь мини юүбэктэй гаргаад хүчингийн хэргийн золиос болгох юм.Тиймээс эцэг эх үр хүүхэддээ хэзээ, хаана юу өмсөх ёстойг сайн анхааруулж байх нь зүйтэй. Ер нь гадаадыг их дуурайх хэрэггүй. Хэрвээ тэгэх аваас Монгол гэж оршихгүй.
Хүн бие, хэл, сэтгэл гурваас бүрддэг
Манай Монголчууд бие цогц эр эмгүй улам л туяхан болоод байна.Харин хэл яриа бол авах юмгүй болсон. Монголоороо ярьж чадахаа больчихсон. Гадны үгээр ярина. Хараал ерөөл их хэлнэ. Хэл яриа нь доройтоод байгааг харахад сэтгэл санаа нь тийм дорой гэсэн үг.
Би цагдаа нарт лекц уншдаг
Цагдаа нар өдөржин ялтан хэрэгтэнтэй харьцсаар орой гэртээ очихдоо ууртай очно. Тэр уураа эхнэртээ гаргана. Эхнэр нь түүнийг хүндээр хүлээж авна. Ингээд л орой унтахдаа 2 тийшээ хараад унтана. Энэ амьдрал биш. Тиймээс би тэдэнд хэлэхдээ “Гэрийнхээ гадаа ирээд жаахан бясалга” гэж хэлдэг. Ажил дээр болсон уур бухимдал бүх зүйлийг умартах хэрэгтэй. Цагдаа хүн бус аав хүн гэсэн утгаараа гэртээ орно шүү гэж дотроо хэлээд ороорой гэдэг.
Манай эмэгтэйчүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй
Монголын эрчүүд тэр бүр хайртай дуртайгаа илт хэлээд байдаггүй.Харин эсрэгээр нь эмэгтэйчүүд өдөр болгон хайртай гээд нялуураад байх дуртай улс. Тэгэхээр хань ижил нь тэр үгийг цөөн хэлээд байхаар өөрт нь хайргүй юм байна гээд бодчихдог. Ер нь хайртай гэдэг үгийг танилцаад нилээн удаж байж хэлэх ёстой. Тийм аман дээр байдаг бэлэн цэцэн үг энэ биш.
Хэрвээ бүр салдаг дээр тулвал эрэгтэй нь “би чамд хайртай хэвээрээ” гээд хэлчихэд илүү үнэ цэнэтэй. Тэр үед “хайртай” гэдэг үгэнд эмэгтэй хүн илүү их догдлоно...энэ мэт жижиг зүйл дээр манайхан их анхаарах хэрэгтэй. Хэтэрхий том, нүсэр зүйл бодоод түүндээ дарагдаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.