Ээж та 4 настай хүүхэдтэй бол...
Дөрвөн нас бол бага насны хамгийн ярвигтай нас юм. Дөрвөн настнуудын зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид нь “уяанаас алдуурсан нас” гэж нэрлэсэн нь жирийн хэрэг биш. Хайр булаам энхрий дөлгөөн 3 настнууд гэнэтхэн хөдөлгөөнтэй, үгэнд орохгүй, сахилгагүй болоход эцэг эхчүүд гайхах нь мэдээж. Тэд бидний хүмүүжүүлэх үйл явцад ямар нэгэн алдаа байна уу? гэж эргэлзэхэд ч хүрнэ. Гэвч энэ нь 4 настнуудын сэтгэлзүйтэй холбоотой.
Дөрвөн настнууд хамтарч тоглох дуртай. Тэдэнд найз нөхөд 3 настнуудынхаас илүү хэрэгтэй боловч хоорондын харилцаа нэлээд ээдрээтэй болж ирдэг. Дөрвөн настнуудын харилцааны гол хэлбэр нь өөрийгөө магтах бие биедээ гайхуулах зан юм. Юм л бол “би мэднэ”, “би чадна”, “би хийе” гэнэ.Дөрвөн настнууд шулуун шударга, эрс хурц зантай байдаг учраас нэлээд бүдүүлэгдүү харилцаатай бусад хүмүүсийн санаа бодол түүнд огт хамаагүй юм шиг авирлана. Тэд өөрсдийнхөө санасан бодсоноор л зүтгэх нь олонтоо. Маргахдаа амархан, сэтгэлийн хөдөлгөөнтэй эсвэл ичимхий дуугүй номхон байдал гаргана.
“Тэнэг юмуу”, “ховдог”,”гахай” зэрэг бүдүүлэг үгсийг амархан тусгаж ямагт хэрэглэх дуртай байдаг. Тэд харсан юм болгоноо “минийх” гэж өмчлөх дуртай. Энэ эхчүүдийг хүнд байдалд оруулах нь цөөнгүй.
Дөрвөн настнууд бусдын тоглоомоор тоглож байгаад аваад явчихна. Ийм үед эцэг эх нь тайван байж бусдын юмыг авч болохгүй гэдгийг сайн тайлбарлаж ойлгуулах ёстой.
Энэ насанд хүүхэд их хөдөлгөөнтэй байдаг. Бүх л өдөржин гүйж харайж тоглож наадна. Ярих хүсэл нь ч хязгааргүй. Тэдний тавих асуулт өдрөөс өдөрт нэмэгдэнэ. Хэрэв ярих хүнгүй бол ганцаараа ярина. Энэ үед нь эцэг эх хүүхдийнхээ хэл ярианы зөв хөгжилтөд нь анхаарах хэрэгтэй юм.
Ухаалаг ээж та дөрвөн настай хүүхэдтэй бол “буруу хэрэг хийлээ” гэж шийтгэхээсээ өмнө санаа бодлыг нь өөр зүйлд хандуулбал илүү үр дүнтэй шүү.
Хайртай бяцхан үрсүүд минь жаргалтай байг.
Дөрвөн настнууд хамтарч тоглох дуртай. Тэдэнд найз нөхөд 3 настнуудынхаас илүү хэрэгтэй боловч хоорондын харилцаа нэлээд ээдрээтэй болж ирдэг. Дөрвөн настнуудын харилцааны гол хэлбэр нь өөрийгөө магтах бие биедээ гайхуулах зан юм. Юм л бол “би мэднэ”, “би чадна”, “би хийе” гэнэ.Дөрвөн настнууд шулуун шударга, эрс хурц зантай байдаг учраас нэлээд бүдүүлэгдүү харилцаатай бусад хүмүүсийн санаа бодол түүнд огт хамаагүй юм шиг авирлана. Тэд өөрсдийнхөө санасан бодсоноор л зүтгэх нь олонтоо. Маргахдаа амархан, сэтгэлийн хөдөлгөөнтэй эсвэл ичимхий дуугүй номхон байдал гаргана.“Тэнэг юмуу”, “ховдог”,”гахай” зэрэг бүдүүлэг үгсийг амархан тусгаж ямагт хэрэглэх дуртай байдаг. Тэд харсан юм болгоноо “минийх” гэж өмчлөх дуртай. Энэ эхчүүдийг хүнд байдалд оруулах нь цөөнгүй.
Дөрвөн настнууд бусдын тоглоомоор тоглож байгаад аваад явчихна. Ийм үед эцэг эх нь тайван байж бусдын юмыг авч болохгүй гэдгийг сайн тайлбарлаж ойлгуулах ёстой.
Энэ насанд хүүхэд их хөдөлгөөнтэй байдаг. Бүх л өдөржин гүйж харайж тоглож наадна. Ярих хүсэл нь ч хязгааргүй. Тэдний тавих асуулт өдрөөс өдөрт нэмэгдэнэ. Хэрэв ярих хүнгүй бол ганцаараа ярина. Энэ үед нь эцэг эх хүүхдийнхээ хэл ярианы зөв хөгжилтөд нь анхаарах хэрэгтэй юм.
Ухаалаг ээж та дөрвөн настай хүүхэдтэй бол “буруу хэрэг хийлээ” гэж шийтгэхээсээ өмнө санаа бодлыг нь өөр зүйлд хандуулбал илүү үр дүнтэй шүү.
Хайртай бяцхан үрсүүд минь жаргалтай байг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







