Д.Чойжамц хамба: Шашнаа гоочлоод хаясан, газар дороо булсан тийм улс бараг байдаггүй
Шашны тухай ярих цаг болсон
Шашныг ертөнцөөрөө ад үзээд байгаа юм шиг хэрнээ бас тийм ч их муу хэлдэггүй юм шиг. Төр нь тусгаар гэж ярьдаг хэрнээ бас шашинтайгаа байнга нийлээд хамтраад байдаг.
Японы Кёто 1000 гаруй сүмтэй
Аль ч газар тийм байна. Бидний очихыг хүсэж мөрөөдөөд байдаг Америкд гэхэд 7 алхаад л нэг сүм, бүр жижиг тосгон байлаа ч гэсэн нэг юмуу хоёр сүм байж л байна. Хөгшин европ, англи, франц гээд бүх газраар явахад сүмгүй газар ганц ч алга. Ази руу бүрч дэлгэрнэ. Ази ер нь шүтлэгтэй газар юм байх. Жишээ нь Японы Кёто гэхэд 1000 гаруй сүмтэй. Ингээд үзэхээр шашнаа гоочлоод хаясан, газар дороо булсан тийм улс бараг байхгүй.
Ард түмнийх нь яриаг сонсвол бидний коммунизмын үеийнх шиг өөрийн шашин руугаа байнга хялайж хардаг, муу хэлж байж санаа амардаг тийм улс байхгүй л юм шиг.

Англид бол ганцхан хатан хааныг л муу хэлж болдоггүй
АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөж байгааг харахад ерөнхийлөгч библи дээр гараа тавиад цаана нь шашны хөгжим эгшиглэж сүмийн хамгийн том пастер нь ерөнхийлөгчдөө хүндэтгэл үзүүлж байх жишээтэй. Англид бол ганцхан хатан хааныг л муу хэлж болдоггүй. Яагаад гэхлээр ертөнцийн эзэнтэй холбогдсон учраас тэр. Тэгэхээр тухайн ард түмний хөдлөшгүй баримтлал, үзэл суртал нь болдог, номхруулдаг, дөлгөөн тайван болдог зүйл нь шашин нь байдаг. Харин манайхан бол маш зоригтойгоор өөрийн шашныг муу хэлж чаддаг. Харин шинээр орж ирж буй зүйлд нааштай хандчихаад нэгийг хар нөгөөгөө гоочилдог бэртэгчин сэтгэхүй яваад байна. Залуучууд ч тэр шашин гэвэл бөө хамгийн түрүүнд бодогдоно.Төрийн улсуудад нь ч гэсэн.
Жүжиглэлтэй шашинч ард түмэн болчихсон
Мөнх хөх тэнгэр гээд л яриад байна. Сэтгэл дотор нь юу ч бодогдож байсан хамаагүй. Нэг ёсны жүжиглэлтэй шашинч ард түмэн болчихсон. Энэ бол ард түмний бутрах, задрахад их нөлөө болж байгаа. Бид өөрөө өөрсдийгөө задаргаж байгаа. Тэнд ч Чингис хаан энд ч хатан ухаан, хаан ухаан ярьсан хүмүүс энэ нь он цагийн явцад монголчуудыг хуваах болно.
Бидний том дутагдал нь өөрийн гэх зүйлээ дээд зэргээр гутааж чаддаг хүний юманд яаж ч чаддаггүй
Нэг жишээ ярихад Буддизмын шашинтай айлын хүүг сар гэрт нь хариулгүй байлгаж танай хүү дэлхийг аварна гээд хөөргөдөг. Тэгсэн даруй эцэг эх нь миний хүү том хүн болох юм бол яахав яахав гээд орхих жишээтэй. Тэнд их өлбөгөр юмнууд байдаг. Монголчуудыг загнадаг гүлцэнгүй болгодог тийм хэсэг бүлэг ч байна. Тэдэн дээр монголчууд очвол шашны дотоод үйл ажиллагаатай байгаа гэвэл ордоггүй, харин ганданг бол бясалгал хийж байсан ч дураараа орж ирдэг. Бүр цагдаа байцаагчтайгаа ирэх тохиолдол ч байна. Бидний том дутагдал нь өөрийн гэх зүйлээ дээд зэргээр гутааж чаддаг хүний юманд яаж ч чаддаггүй ийм байдал. Энэ нь юун дээр илүү илэрч байна гэхлээр вагон дээр, онгоцны буудал, гааль татвар дээр ажиглагдана. Гадаадын хүмүүсийг ямар ч хяналтгүй оруулж долигонож байгаа хэрнээ өөрсдийн монголчуудаа шахаж хавчдаг,хатуу шаардлага тавьдаг.
Бөө нар өвөг дээдэсдээ архи дарс цутгаад л сууж байх юм
Сэтгэл нь нэгдэж өгөхгүй болохоор Монгол орон тархай бутархай байгаад байна.Одоо энэ хошин шогийнхон ч гэсэн буддын шашнаа доог хийгээд л байна. Бөөгийн шашин, христосийн шашин зэрэгт инээд хүргэм зүйлүүд зөндөө байна. Бөө нар өвөг дээдэсдээ архи дарс цутгаад л сууж байх юм.
Шинэ нийгмийн сав бэлдэх хэрэгтэй
Дараагийн нэг чухал зүйл нь шинэ нийгмийн сав бэлдэх асуудал. Буддын шашинд ийм ойлголт байдаг. Энэ нь юу вэ гэхлээр тухайн нийгмээ хүлээж авах сэтгэхүйг хүн бүрт ялангуяа ирээдүйн иргэдэд төлөвшүүлэх явдал юм. Хэрвээ энэ нь тогтож чадвал шашин болон засаг төрөөс явуулж буй бодлого нь ард иргэдэд сайн үйлчилж улмаар тэр сэтгэхүй нь ард түмний үзэл санааг нэгтгэдэг, барьдаг байх ёстой. Гэтэл монголын нийгэмд маш олон сав бэлдэж байна. Жишээ нь: Солонгос киноноос авсан Солонгос савтай, Америк киноноос авсан Америк савтай, Хятадаас киноноос авсан кятад савтай байх зэрэг...Гаднах төрх, дотоод мөн чанар нь ч гадагшилсан байна.

