Гунигт зулбалтаас сэргийлцгээе эхчүүдээ!

Жирэмсний 22 долоо хоногийн дотор үр хөврөл умайгаас өөрөө аяндаа гадагшлах үйл явцыг зулбалт гэнэ. Нийт зулбалтын талаас илүү нь жирэмсний эхний 3 сар дотор байдаг.

 Эрт үеийн зулбаа - жирэмсний эхний 12 долоо хоногийн хугацаанд болдог
 Хожуу үеийн зулбаа - жирэмсний 13-22 долоо хоногийн хооронд болдог


Шалтгаан

Шалтгаан бүрэн тодорхойгүй боловч эхний 3 сар доторхи зулбалт ихэнхи тохиолдолд хромосомын эмгэгийн үед тохиолдоно. Ихэнхи хромосомын эмгэгүүд нь өндгөн эс болон эр бэлгийн эсийг гэмтээдэг тул үүссэн үр хөврөл хуваагдалд бүрэн орж чаддаггүй. Мөн шар биеийн даавар дутагдалтай үед зулбалт үүсдэг.

Эхээс үүсэх шалтгаан

1.    Дааврын эмгэг – Эхийн эрүүл мэндийн байдал болон халдвар нөлөөлнө

2.    Амьдралын хэв маяг – архи, тамхи ихээр хэрэглэх, мансууруулах бодисын нөлөө болон химийн болон
цацраг идэвхит бодисын нөлөө ордог.

3.    Бүрэлдсэн үр хөврөл умайд бүрэн шигдэж чадахгүй байх

4.    Эхийн нас

5.    Эхийн гэмтэл

Үүсгэх эрсдэлт хүчин зүйлс

 Эхийн нас- нас ахих тусам зулбах магадлал нэмэгдэж байдаг. 35 хүртэлх насанд 15% , 35-45 насанд 20-35% нь зулбадаг.

 Зулбаж байсан өгүүлэмж –урьд нь 2 болон түүнээс их зулбаж байсан эмэгтэйчүүд давтан зулбах магадлал өндөртэй байдаг.

 Архаг хууч өвчин – аутоиммунын өвчин, чихрийн шижин, дааврын хямралтай эхчүүд

 Умайн хүзүү болон умайн эмгэг – умайн хүзүү богино байх, умайн гаж хөгжил зулбах нөхцөл болдог.

 Удамд –нь гажиг хөгжилтэй хүүхэдтэй хүүхэд төрж байсан

 Халдвар – улаанууд, улаан бурхан, цитомегаловирусын халдвар,заг хүйтэн ,ХДХВ гэх мэт...

 Эмийн хэрэглээ – стериодын бус үрэвслийн эсрэг эмүүд

 Орчны хорт бодисын нөлөө – зарим химийн бодисууд

 Оношлогооны зорилгоор хийгдэж буй үйлдлүүд – ураг орчмын шингэний шинжилгээ



Зулбалтыг дотор нь 4 ангилж үздэг.

Тулгарсан зулбалт

Шинж тэмдэг:

 Ууц нуруугаар чилж хөших – сарын тэмдгийн үеийн хөшилтөөс хүч нь арай илүү

 Жин буурах

 Өтгөн цагаан салиа гарах

 Хэвлийн доод хэсгээр базлах

 Хүрэн эсвэл шингэн цэвэр цус доош үтрээгээр гарах

 Хэвлийн доод хэсгээр хүчтэй базалж өвдөнө

 Бэлгийн замаас их хэмжээтэй , тод улаан өнгөтэй нөжирхөг цус ихээр гарна

Бүрэн бус зулбалт:


 Биений юм хоригдсон ба жирэмсний бусад шинж илрэнэ

 Үе үе умай базалж өвдөнө, өвдөлт маш хүчтэй байж болно.

 Цус их хэмжээгээр гарна

 Үтрээгээр үр хөврөлийн хэсэг гадагшилж болно.

Бүрэн зулбалт:

 Жирэмсний эрт үед ураг ба ихэс зэрэг гадагшилсан байна

 Жирэмсний хожуу үед ураг ба ихэс хэвийн төрөлттэй адил эхлээд ураг дараа нь ихэс тус тус гадагшилна

 Базлалт зогсоно

 Цус алдалт зогсоно

 Жирэмсний шинж тэмдэг алга болно

Халдварлагдсан зулбаа

1.Хүндрэлгүй үед:


 Биеийн температур ихсэнэ

 Ядрана

 Толгой өвдөнө

 Тахикарди

 Үтрээнээс эвгүй үнэртэй ялгадас гарна

2. Хүндрэлтэй үед:


 Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөнө

 Өндөр халуурна

 СОЭ өндөрсөнө

Эмчилгээ


Тулгарсан зулбаа:


1.    Эрт үеийн тулгарсан зулбаа:

 Хөдөлгөөн хязгаарлах –хэвтрийн дэглэм сахих, бэлгийн харьцааг хориглох

 Сэтгэл санааг тайван байлгах- Тайван байх, уурлаж уцаарлахгүй байх, сайн унтаж амрах

Эмчийн заавраар зориулалтын эм тариагаар эмчлэх

Тулгарсан зулбаа:


1.    Хожуу үеийн тулгарсан зулбаа:

 Хөдөлгөөн хязгаарлах –хэвтрийн дэглэм сахих, бэлгийн харьцааг хориглох

 Сэтгэл санааг тайван байлгах- Тайван байх, уурлаж уцаарлахгүй байх, сайн унтаж амрах

Эмчийн заавраар зориулалтын эм тариагаар эмчлэх
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (122.201.24.84) 2017-10-31 18:37:14
Сайн байнуу би тестээр шалгахаар 2 зураас гараад бгаа тэгсэн мөртлөө одоо сарын тэмдэг үед илэрдэг шинж тэмдэгүүд би болоод доошоо нэг бага хэмжээний цус гараад бхын энэ зулбалт мөнүү бас саяхан эход үзүүлэхэд жирэмсэн гэсэн тгд өчигдөр буцаад үзүүлсэн чинь өмнө үзэхэд бсан хэмжээндээ бна тэгэхээр энэжирэмслэлт биш гээд бна яахуу туслаач
Баасанжав (202.70.46.228) 2017-03-10 20:24:09
Сайн байна уу би 1сар хүрэх гэж байгаа тэгсэн зулбах гээд байна гэсээ яаж тогтоох вэ
Уянга (202.70.46.237) 2017-02-15 17:43:35
Баярлаа хэрэгтэй зөвөлгөө өгсөнд юм асуух гэсын хүрэн өнгөтэй цус гарад хүйсны доор өвдөд байна 5аас 6нед эмчид үзүүлсэн магадлал таару гэсэн ийм үед тогтох магадлал хэр вэ хэвтрийн дэглэмэ барйад эмээ уугад байвал гаыгүй болхуу