Мао Зэдуны зээ охин Кун Дунмэй тэрбумтануудын эгнээнд бичигджээ
"Гуардиан" сэтгүүлээс Хятадын аугаа удирдагч агсан Мао Зэдуны зээ охин Кун Дунмэй Хятадын тэрбумтны эгнээнд бичигдэх болсон талаар онцолжээ. 1.4 тэрбум хүн амтай тус улсад жилээс жилд чинээлэг иргэд олноор төрөх болсон байна. Өдгөө 41 настай Кун Дунмэйн нийт хөрөнгө 810.8 сая ам.доллар ажээ.

Тэрээр Хятадын тэргүүн баячуудын жагсаалтын 242 дугаарт бичигджээ. Мао Зэдуны гурав дахь эхнэр Хэ Зижэн түүнд дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн байдаг аж. Харин Кун Дунмэй нь охин Ли Минийх нь хүүхэд аж. АНУ-ын Пенсильвани мужийн их сургуулийг дүүргэсэн Кун Дунмэй Бээжин хотноо хувийн номын дэлгүүртэй аж. Тэрээр 15 жил хамтран амьдарсан залуутайгаа хоёр жилийн өмнө албан ёсоор гэр бүлээ батлуулжээ. Түүний нөхөр Чэн Дуншэн даатгалын компанитай бөгөөд чинээлэг нэгэн аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.