Жүжигчин Кристофер Робертын тухай

Холливудын шинэ залуу үеийн төлөөлөл, жүжигчин Кристофер Роберт Эванс нь 1981 оны 06-р сарын 13-нд АНУ-ын Массачуссетс мужийн Сэдбари хотод төржээ. Түүний эцэг Боб нь шүдний эмч мэргэжилтэй бол харин эх Лиса Марье нь хүүхэд залуучуудын Конкорд театрын найруулагч мэргэжилтэй юм.

Тэрээр Кэрли хэмээх нэг эгч, Скотт Эванс болон Шанна Эванс хэмээх эрэгтэй, эмэгтэй дүүтэй юм. Скотт нь жүжигчин бол Шанна нь англи хэлний багш мэргэжилтэй. Жүжигчин Крис Эванс нь “Lincoln-Sudbury Regional” ахлах сургуулийг төгссөн бөгөөд их сургуульд суралгүй өөрийн кино урлагийн карьераа хөөж эхэлсэн юм.

Тэрээр хамгийн анх 2000 онд “Opposite Sex” хэмээх телевизийн цуврал кинонд гол дүр бүтээж байсан бол 2001 онд “Not Another Teen Movie” хэмээх бүрэн хэмжэээний уран сайхны кинонд тоглож байжээ. Тэр цагаас хойш нийтдээ 7 телевизийн цуврал, 25 бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээгээд байна.

Жүжигчин Крис Эванс нь 10 гаруй кино номинацид нэр дэвшиж, “MTV Movie Award” болон “Scream Awards” наадмуудаас 3 шагналыг хүртэж байсан юм байна. Мөн тэрээр 2005 онд “Fantastic Four” болон 2011 онд “Captain America: Super Soldier” гэсэн видео тоглоомуудад дуу оруулалт хийж байжээ.

Түүний хайр дурлалын амьдралаас сонирхуулбал, Дианна Агрон, Жессика Биел, Кристина Рикки, Вида Гуерра, Кристин Каваллари, Камилла Белле, Эми Смарт хэмээх бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан бол 2012 оноос эхлэн жүжигчин Минка Келлитэй хайр сэтгэлийн холбоотой байгаа юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.