Рикки Мартин охинтой болно

Пуэрто Рикогоос гаралтай поп дуучин Рикки Мартин өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлан олон эмэгтэйн зүрхэнд шар ус хуруулж байсан нь саяхан мэт санагдаж байна. Тэгвэл тэрээр одоо хоёр ч хүүхдийн аав болжээ.



Бүсгүйчүүдийн хувьд сайхан залуусын тоонд эрхгүй багтдаг Рикки Мартин Маттео, Валентино гэх хоёр ихэр хүүтэй билээ. Тэгвэл ирэх жилд тэрээр бяцхан охинтой болох гэнэ. Рикки Пуэрто Рикогийн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ирэх жилд бяцхан хүүхэд ирнэ, аавын бяцхан охин ирнэ. Би тэсэн ядан хүлээж байна” хэмээжээ.



Хэсэг хугацаанд ихэр хөвгүүдээ харан өөрийн хөгжмийн карьераа зогсоогоод байсан дуучин маань Висин, Женнифер Лопез нартай хамтран Адреналина дууг саяхан сонсогч фенүүддээ хүргэсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.