“ЗАЯА” амралт сувилалын газар
Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төрөлтийг төр засгаас хөхүүлэн дэмжиж, янз бүрийн мөнгөн тэтгэмжийг халамжийн сангаар дамжуулан өгөх болсон. Бэлэн өгч байгаа мөнгөнд дургүй хэн байхав, бүгд л талархан хүлээж авдаг.
Гэвч яг бодит амьдрал дээр жирэмсэн болон
хөхүүл эхчүүдэд тулгамдсан асуудлыг тэр мөнгөөр шийдэж чаддаг уу? Өнөөдөр
хамгийн ихээр яригдаж байгаа хурцадмал асуудал юу сан билээ. Тиймээ, мэдээж
агаарын бохирдол. Энэ үгнээс хамгийн их айдаг хүмүүс бол жирэмсэн болон хөхүүл
ээжүүд гэдэгтэй маргахгүй бизээ. Есөн сар тээх хугацаа цаг минут хором хормоор
хэмжигдэхдээ, бохирдож гүйцсэн агаарын тухай айдас дагуулсан бодол эмэгтэйчүүдээс
хэзээ ч холдож байгаагүй.
Амаржсаны дараа мөн ялгаагүй энэ сэдэв үргэлжилдэг. Шинэхэн
иргэний амьсгалах агаар хаана байна вэ? Энэ санаа зовнилыг шийдэх гарцыг “ЗАЯА”
амралтын газар та бидэнд олгож байна.
Хэрэв энэ мэдээллийг уншиж байгаа та агаарын бохирдлоос холдож цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалахыг хүсэж байгаа бол, дуу чимээний бохирдлоос холдож Богд Хан уулын хормойд нам гүмхэн орчинд амрахыг хүсэж байгаа бол, гэрээс дутахгүй дулаахан тохилог өрөөнд олон цагаар унтаж амрахыг хүсэж байгаа бол, эрүүл амттай хоол зуушаар өдөрт таван удаа үйлчлүүлэхийг хүсэж байгаа бол “ЗАЯА” амралтыг зориорой.

Түүнчлэн амрагчиддаа зориулж хөлийн болоод хүзүү нурууны бариа хийж өгдөг нь алжааж ядарсан биед нэн хэрэгтэй зүйл болдог. Хэзээ ч ирсэн таныг халуун дотно сэтгэлээр угтан авч, үйлчлэхэд бэлэн. Учир нь эднийх үйл ажиллагаагаа явуулаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа тул жирэмсэн хийгээд дөнгөж төрсөн хөхүүл ээжүүдэд юу хэрэгтэйг сайн мэднэ.
Мөн ээжийгээ дагаж ирсэн жижиг
жаалуудыг ч мартаагүй шүү, тэдэнд зориулсан тоглоомын өрөөг мөн тохижуулсан
байгаа. Одоо ингээд залгаж захиалгаа өгөх л үлдлээ. Ор хоног, хоол, үйлчилгээ
нь багтсан үнэ өдрийн 55.000 төгрөг.
Заяа заяагаараа холбогдсон эх үрсийн эрүүл мэнд, амар амгалангийн төлөө!

“ЗАЯА” амралтын газар







