Аз жаргалтай байхын нууц юу вэ?





Сайхан сэтгэлээр хэнд ч хамаагүй хэзээ ч хамаагүй тусла:

Зүгээр л тусла. Хэн нэгэнд хаалга онгойлгож өг, хүнд юм өргөхөд нь дамжил. Өдөрт 5 удаа сайхан сэтгэлээр туслаж бай. Ингэх нь таныг аз жаргалтай болгоно.

Талархлын захиа бич:

Өөрийнхөө амьдралд тус болсон хэн нэгний тухай бод. Түүндээ талархалаа илэрхийлсэн захидал бич. Энэ нь таныг болон тэр хүнийг аз жаргалтай болгоно.

Сайн дурын үйл ажиллагаанд оролц:
Сайн дурын үйл ажиллагааны зөвлөгч, удирдагч бол, эсвэл эмнэлэг дээр очиж тусла. Энэ нь ямар сайн хүн гэдгээ мэдрэхэд тань туслана.

Өөрийн аз жаргалаа тоол:

Юунд талархаж байна, тэр бүхнээ жагсаан бич. Ингэснээр та хичнээн гайхмаар сайхан амьдралтайгаа мэдэх болно.

Өөрийн гэрэлт ирээдүйг төсөөл:

Сайн сайхан бодол хүсэл аз жаргалын мэдрэмжийг нэмэгдүүлдэг гэнэ. Өөрийн хүрэх ирээдүйн талаар бод. Ажлын карьер, хувийн, нийгмийн амьдрал гээд л өөрийн ирээдүйд болох сайхан бүхний тухай бод. Жишээ нь ээлжийн амралтаараа юу хийх, хаашаа явах гэх мэт.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.