Ажил дээрээ өдөржин кофе уугаад л сууна уу?


Кофе гэдэг сэргээш, суудлын ажилтай бүсгүйчүүл маань хар кофений амтанд орж өдөржин компьютерийн дэлгэцээ ширтэнгээ шимж л сууна уу? Гэхдээ кофений талаар та юу мэдэх вэ?  Үргэлж уувал хорт хавдар үүсгэдэг, зүрх судасны аюултай өвчний үндэс болдог гээд үнэн худал нь мэдэгдэхгүй асуудлууд дагасаар л байдаг. Тэгвэл өнөөдөр бид таньд кофений талаар хэдэн баримт хүргэж байна.

-Кофе байнга уух нь хорт хавдраар өвчлөхтэй ямар ч холбоогүй болохыг эрдэмтэд тогтоогоод байна. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд хорт хавдраар өвчилсөн юм уу, өвчилсөн байж магадгүй гэсэн сэжигтэй хүмүүс кофейн агуулсан хүнс хэрэглэхээс татгалзсаны хэрэггүй гэсэн дүгнэлт гарчээ.

Яс сийрэгжих өвчин кофеноос гаралтай юу?

Кофейны үйлчилгээгээр хүний биенээс кальци ялгарах үйл явц идэвхжиж, энэ нь яс сийрэгжих өвчинд хүргэсэн гэж нэг хэсэг шуугицгаасан. Гэхдээ судалгаанаас үзвэл өдөрт нэг аяга сүү уучихаад байгаа хүний бие шаардлагатай кальцаа нөхөж авч болно гэжээ. Эрдэмтэд маргалдаад нэгдсэн нэг үзэлд хүрээгүй байхад кофе уухаасаа татгалзахын оронд хоол хүнсэндээ кальци агуулсан хүнсний зүйлс ахиухан хэрэглэвэл зохино.

Кофе юу нь ашигтай юм бэ?

Нэг аяга кофе уугаад ухаантай болохгүй л дээ. Гэхдээ ажлын чадвар мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэсэн байна. Тэгсэн мөртлө кофе нь булчингийн идэвхитэй үйл ажиллагааг нэмэгдүүлж, эрч хүчийг эрч сайжруулдаг тул тамирчдад ямар ч хэлбэрээр хэрэглэхийг хориглодог байна. Мөн биен дэхь бодисын солилцоог хурдасгаж, арай илүү калори агуулдаг боловч жин хасах гэсэн хүмүүсийн санаанд хүрэхээр тийм хэмжээнд хүрдэггүй.

Кофе нь “орох нь” буруу юу?

Эмч нар кофейн бодисоос болж кофеноос хараат байдалд орох явдал байдаггүй гэж үзэж байна. Гэхдээ кофщ үргэлж уудаг хүн түүнээсээ холдоод, эсвэл бүр уухаа болиход толгой нь өвдөж сэтгэх чадвар нь буурч, мартамхай, уур уцаартай, нойрондоо муу болох тохиолдол ажиглагддаг. Тиймээс ийм таагүй явдалтай учрахгүйн тулд кофе хэрэглэхээ багасгая гэж санаж байвал бага багаар багасгаарай.

Хэтэрхий их хэрэглэж болох уу?

Бүх юманд өөрийн гэсэн хэмжээ байдаг. Өдөрт250мг кофейн агуулсан ундаа ужж байх нь их биш хэмжээ юм. 250-750мг бол дунд зэрэг өдөрт 750мг-аас дээш бол их хэрэглэж байна гэсэн үг. Кофены үйлчилгээ хүн болгонд харилцан адилгүй учраас ямар хэмжээний кофе өдөрт хэрэглэж болох нь тухайн хүнээс шалтгаална. Кофений хэмжээ хэтэрсний хамгийн анхны илрэл бол хамаг бие чичрэн, гар салганах, зүрх дэлсэх явдал  юм. Хэрвээ уур уцаартай болоод унтаж чадахаа байсан бол кофе уух хэмжээгээ жаахан багасгаад үзээрэй. 

  

            

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.