Нойргүйдлээс болж эмэгтэйчүүд сэтгэл гутралд орох нь элбэг

Шведийн эрдэмтэд 15 залуу эрчүүдийг туршилтанд оруулж судалсны үндсэн дээр хангалттай унтаж амрахгүй бол уураг тархи гэмтэхэд хүрдгийг нотолжээ. Энэ туршилтыг Упсалын их сургууль дээр явуулсан байна. Сайн дурынхан туршилтын эхний шөнө 8 орчим цаг унтаад дараагийн шөнийг огт унталгүй өнгөрөөсөн гэнэ.
Нойргүй өнгөрөөсөн шөнийн дараагаар туршилтанд оролцогчдын NSE ба S- 100B уургийн молекулын хэмжээ нэмэгджээ. Голдуу тархины эд эс гэмтэхэд ийм үзэгдэл ажиглагддаг байна. Иимд уураг тархиа эрүүл байлгахын тулд сайн унтаж амрах хэрэгтэй.
Тэр дундаа эмэгтэйчүүд нойргүйдлээс болж сэтгэл гутралд өртөх нь амархан байдаг учир илүү олон цагаар унтаж амарч байхыг америкийн эмч нар зөвлөж байна.
Түүнчлэн нойр муутай явах нь зүрх судасны системийн өвчлөлүүд, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







