Дэлхийн хамгийн хүчирхэг, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүд ямар хүчирхэг, ямар ухаалаг, хичнээн шавхагдашгүй тэсвэр тэвчээртэй гэдгийг олон бүсгүйчүүд дэлхийн тавцанд харуулж байгаа. Өөрийн улс оронд үнэтэй хувь нэмэр оруулж, ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, хүчирхэг үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээс танилцуулж байна.

Мария Розария

Италийн улс төрч Мария Розария. Тэрээр урд нь загвар өмсөгч, телевизийн хөтлөгч байсан бөгөөд 2004 оноос улс төрийн карьер эхлүүлж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, Forza Italia - ын гишүүн юм.

2008 онд биеэ үнэлэх, худалдан авч байгаа этгээдийг торгох хуулийг батлуулсан байна. Ард түмнийхээ дунд үзэсгэлэнт Мария хэмээн нэрлэгддэг хүчирхэг улс төрч эмэгтэй юм.



Кармен Касс

Эстоны шатрын холбооний ерөнхийлөгч. Тэрээр бага байхаасаа шатар тоглох дуртай байсан бөгөөд олон ч тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан эмэгтэй. 2004-2011 онд  шатрын холбооны ерөнхийлөгч байхдаа олон олимпиад тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулж байсан.



Сетрида Гига

Ливаны улс төрч үзэсгэлэнт хатагтай Сетрида Гига. Тэрээр Ливанд дахь Сирийн ноёрхлын эсрэг тэмцэж чадсан эмэгтэй. Тийм ч учраас ард олныхоо дунд маш нэр хүндтэй юм. 1994 онд түүний нөхөр Сетриды хилс хэргээр шоронд орсон бөгөөд иргэдийн эрх чөлөө, улс төрийн айлган сүрдүүлэлт, дарамтын эсрэг 11 жил тэмцсэний эцэст 2005 онд нөхрөө гаргаж авчээ.

Одоо тэрээр Ливаны эх баригч намын гишүүн юм.



Королева Рания аль-Абдулла

Иорданы Абдулла II хааны эхнэр,  хатан хаан Королева Рания аль-Абдулла. 1995 оноос Жордан сан болон төрийн бус байгууллага байгуулж өөрөө тэргүүлэн ажиллаж байсан бөгөөд улс орныхоо эдийн засгийг тогтвортой байлгахад томоохон хувь нэмэр оруулсан ухаалаг эмэгтэй юм.

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө , хүүхдийн хүчирхийллийн эсрэг кампанит ажил санаачилж амжилттай хэрэгжүүлсэн. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсд тусалдаг анхны төвийг байгуулсан бөгөөд бусад улс оронд амжилттай хэрэгжиж байгаа юм.



Кристина Элизабет Фернандес де Киршнер

2007-2015 он хүртэл Аргентины ерөнхийлөгчийн албан тушаалыг хааж байсан. Энэ хугацаандаа эх орондоо маш олон хөгжил дэвшлийг авчирсан учраас ард иргэд нь түүнийг хүндэтгэдэг. Тэрээр нийгэм дэхь олигархуудын нөлөөг бууруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрх чөлөөтэй болгож, хүнд суртлыг үгүй хийсэн гэгддэг. Мөн гадаадын өрийн дарамтаас эх орноо чөлөөлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийн экспортоос олсон өрлөгөөрөө нөөцийн сан хуримтлуулж чадсан.

Шинээр гэр бүл болж байгаа хүмүүс, тэтгэвэрийн систем , жирэмсний амралтыг ухаалагаар зохицуулж, ажилгүйдлийн тоог эрс бууруулсан гэж ард иргэд нь дүгнэдэг.




Орли Леви

Израйлын улс төрч тэрээр урд нь загвар өмсөгч, телевизийн хөтлөгч байжээ. Өсвөр насныханд тулгарч буй асуудлыг шийдэх, шүдний эмчилгээг үнэ төлбөргүй болгох, цэцэрлэг зэрэг нэн хэрэгтэй байгаа зүйлсийг хурдацтай шийдвэрлэх, баян ядуугийн ялгааг багасгах зорилготой ажилладаг эмэгтэй.

Насанд хүрээгүй ч гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэл амсаж байгаа хүүхдүүдийн асуудлыг зөвөөр шийдэхийг хүсэж, хуулийн төсөл боловсруулж байгаа ухаалаг, энэрэнгүй эмэгтэй юм.



Раби Холла


Раби Холла бол Канадын Член Либералийн гишүүн. 2004-2011 он хүртэд Канадын засгийн газрын ордонд ажилласан. 1984 онд Энэтхэгийн мөргөлдөөний үед цэргийн үйл ажиллагааг зогсоох тухай захиаг Энэтхэгийн ерөнхий сайд Ганди - д бичиж байжээ. Тухайн үед 10 - хан настай байсан бөгөөд бага байхаасаа улс төрийн өндөр мэдлэгтэй байжээ.




Ева Кайли

24 - хөн насандаа хотын зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан. Грекийн улсын их хурал, Үндэсний Батлан хамгаалах, Гадаад харилцааны хорооны гишүүн юм. Эх орныхоо эрх ашгийн төлөө тэмцэж явсан сэтгүүлч байсан бөгөөд одоо хүчирхэг улс төрч эмэгтэй. 



Кирстен Жиллибранд

АНУ-ын улс төрч, 2009 оноос хойш Нью-Йорк-аас бага сенатор болон ажиллаж байгаа.  Кирстен эмэгтэйчүүдийн эрх, эрүүл мэндийг сайжруулах зорилготой ажилладаг. Мөн бэлгийн цөөнх гишүүдийн эрх ашгийг хамгаалж,  эмэгтэйчүүдэд хууль эрх зүйн үйлчилгээг үзүүлдэг. Хүчирхийлэлийн эсрэг хүчтэй тэмцэгч гэдгээрээ алдартай.

Бүх зүйлийг ард иргэдийн өмнө нээлттэй нийтлэхийг эрмэлзэж байгаа. 
Ил тод бодлогийг баримталж  анхны онлайн улс төр, Засгийн газрын хуралдаан болон татварын тайлан, хувийн санхүүгийн талаар, мөн  албан ёсны айлчлал, нийгмийн үйл явдал, мэдээллийг чөлөөтэй нийтлэхийг санал болгоод байгаа юм.



Шеридан Оливери

2014 он хүртэл Бразилийн хүний нөөцийн хөгжлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2014 онд хамгийн олон саналаар Конгресст сонгогдсон. Нийгмийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж,  50 000 гаруй гэр бүлд туслаж, хөдөө аж ахуй эрхэлж буй эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж,  хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, залуу хүмүүсд зориулсан төсөл хөтөлбөр санаачилж амжилттай хэрэгжүүлсэн.



Колинда Грабар-Китарович

Хорватын улс төрч, дипломатч . Дэлхийг байлдан дагуулсан нэг эмэгтэйчүүдийн нэг. Хорват түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч юм.



Моза бинт Насер аль Миснед

Арабын тэргүүн хатагтай бөгөөд хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор ордог.  Хурц ухаан, боловсрол, гоо сайхнаараа ард түмнийхээ талархлыг хүлээсэн энэхүү эмэгтэй Катарын их сургууль, АНУ - ын хэд хэдэн их дээд сургуулийг дүүргэсэн байна. Тийм ч учраас улс төрийн үйл хэрэгт амжилттай яваа гэж олон хүмүүс үздэг.

Тэрээр боловсрол, шинжлэх ухааны хөгжилд олон зүйлийг хийжээ. Арабад сан бий болгож, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж, иргэний нийгэмд эзлэх байр суурийг хөгжүүлэх зэрэг олон үйл ажиллагааг явуулж байгаа юм. Түүний хөдөлмөрийн үр дүнд Арабын оюутнууд Амеркийн доктор, профессоруудын лекцийг сонсох боломжтой болжээ. Мөн 2022 онд Катар хотноо хөлбөмбөгийн ДАШТ /дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ болох гэж байгаа нь түүний томоохон гавъяа юм.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.