Кайли Женнерийн шуугиан дагуулсан бөгж
Кайли Женнер үнэхээр зул сарын баяраар сүй тавьчихлаа гэж үү? Хэдий дургүй байсан ч нүдэндээ нулимстай 18-хан настай охиноо найз залуутайгаа амьдрахыг нь хатагтай Крис Женнер зөвшөөрч байсан нь саяхан. Тэгвэл өнгөрөгч 25-ы өдөр буюу Христийн мэндэлсэн өдөр Кайли гартаа алмаз эрдэнийн бөгжтэй зургаа нийтэлжээ.



Тэднийг ихэнхи шүтэн бишрэгчид нь сайхан хосууд гэж үздэг. Түүний бөгжтэй зургийг харсан олон мянган дагагчид нь хосуудыг сүй тавьсан гэдэгт итгэлтэй байсан бөгөөд Кайлиг Тайгатай үнэхээр сүй тавьсан уу гэдэг талаар асуултууд хөвөрч эхэлсэн байна.

Энэ асуултанд Кайли өөрийн хувийн сайтад хариу өгчээ. "Бөгжийг маш онцгой нэгнээс авсан нь үнэн ч би сүй тавиагүй" хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







