Парис хотыг анх удаа бүсгүй хүн удирдахаар боллоо
“Би парисын анхны
эмэгтэй захирагч. Надад тулгарах сорилтуудыг
би урьдаас мэдэж байгаа” хэмээн Анна Хидалго ялалтын дараах илтгэлдээ тун итгэлтэйгээр
хэлсэн байна.
Анна Хидалго өдгөө 55 настай. Хоёр хоногийн өмнө өндөрлөсөн
Парис хотын амбан захирагчийн сонгуульд ялалт байгуулсан юм. Түүнийг захын муж,
дүүргийн иргэд ихээр дэмжсэн бол хуучин сайд
Натали Коскусзод төвийн дүүргийн сонгогчид түлхүү саналаа
өгсөн байна. Гэвч Анна Хидалго илт давамгай ялалт байгуулжээ.
Тэрээр Парисыг "ногоон хот" болгоно хэмээн олон нийтийн өмнө амлалт өгсөн бөгөөд энэ талаар өмнө нь санаачилга гаргаж, бодож төлөвлөж байсан ажлаа өөрийн биеэр сайн хэрэгжүүлэх болно гэдгээ ч мөн хэлсэн байна....

Дайчин улс төрч бүсгүй маань Парис хотын дэд захирагчаар 13 жилийн турш ажиллаж багагүй туршлага хуримтлуулсаны үр дүнд энэхүү хариуцлагатай албанд сонгогдож чадлаа...











