Кардашьян хуримын зочиддоо Сваровски бэлэглэнэ

Сүүлийн үед хамийн их дуулиан шуугианы эзэд болоод байгаа Канье Уэст, түүний сүйт бүсгүй Ким Кардашьян нар удахгүй хуримаа хийх гэж байгаа. Тэд хуримын ёслолд оролцохоор ирсэн зочиддоо 75 мянга орчим фунт зарцуулахаар болсон гэнэ. Тэд хуримандаа маш их анхаарал хандуулж байгаа ба ирэх сард Францын нийслэл Парис хотод ойр дотны 200 хүнээ хүлээн авах нь ээ.

Түүнчлэн тэд бүх зочдоо нэг газар төвлөрүүлэхийн тулд 199 өрөөтэй Trianon Palace Hotel зочид буудлыг бүтнээр нь захиалсан аж. Аливаа нэгэн хуримд очихдоо уригдсан зочид бэлэг өгдөг бол харин эдний хурим эсэргээрээ бололтой . Тодруулбал уригдсан бүх зочдод 300 фунтын үнэтэй Bollinger оргилуун дарс, Creme de la Mer бүтээгдэхүүн 120 фунтын багц, Сваровски шигтгээтэй гараар урласан бэлэг дурсгалын зүйлс, франц үнэртэн болон тэндхийн гоо сайхны салонд үйлчлүүлэх 150 фунтын эрхийн бичиг зэрэг бэлгийг гардуулах гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.