Нарны шилээ чимэглэх 6 арга




1. Сарнай-Цэцэгтэй даашинз дээрээ хослуулан зүүх нарны шил хэрэгтэй байна уу? Тэгвэл энгийн хар шилээ жижиг сарнайгаар чимэглээрэй. Чамд хэрэг болох зүйл ердөө л супер цавуу болон гоёл чимэглэлийн дэлгүүрүүдээр худалдаалдаг жижиг сарнайнууд.


2. Бөмбөлгөн хээ- Нарны шил чинь цулгайдаад байна уу? Тэгвэл зүгээр л цагаан өнгийн хумсны будаг, шүдний чигчлүүр хоёрыг ашиглаад цоо шинэ шилтэй болоорой.



4. Гадсан-Чиний бусдаас өвөрмөц, панк стилтэй юу? Тэгвэл гадсан хүрээтэй нарны шил зөвлөж байна. Хуучин уйтгартай нарны шилэн дээрээ гадсан чимэглэл наагаарай. Тэгээд савхин хүрэм нөмрөхөд л хангалттай.




5. Гялтгануур-Үдшээр гарахдаа ч гэсэн нүдээ гоёхыг хүсч байвал хумсны гялалздаг будгаараа шилнийхээ дээд өнцгийг будаарай.



6. Дэгжин-Арай илүү чимэглэл нэмэхийг хүсч байна уу? Мөн л ялгаагүй хумсны будгаа ашиглаад шилнийхээ хүрээг тойруулаад хээ гарган зураарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.