Чихрийн шижинтэй гэдгээ хэрхэн мэдэх вэ?
Орчин үед хүмүүсийн дунд чихрийн шижний өвчлөл улам бүр ихсэж, залуужих болсон. Үүний гол шалтгаан нь амьдралын буруу хэв маяг, стресс, буруу хооллолт зэргээс үүдэлтэй юм. Тодруулж хэлбэл уг өвчин нь удамшил, хэт таргалалт, цусны даралт ихсэх өвчин, цусны судасны хатуурал, цусанд өөх тосны хэмжээ их байх, хөдөлгөөний хомсдол, эмгэг жирэмслэлт, жирэмсний хожуу хордлого, 4,5 кг-аас дээш жинтэй хүүхэд төрүүлэх, архи тамхины хэрэглээ их байх, хэт их секс хийх, камасутрагийн байршлаар хийх гэх мэт олон хүчин зүйлүүд нөлөөлөх юм. Эдгээрээс танд нэг юмуу хоёр тохиолдол байвал чирхийн шижнээр өвчлөх эрсдэл өндөр гэсэн үг. Энгийнээр тайлбарлахад чихрийн шижин нь нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсэх бодисын солилцооны бүлэг өвчин юм.

Чихрийн шижин өвчний үед илрэх шинж тэмдгүүд
Энэхүү өвчин нь хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван үе шаттай. Хэрвээ та чихрийн шижинтэй бол ам ихээр цангах, ойр ойрхон шээх, ядарч сульдах, турах, шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох, хараа муудах, нойронд муу болох, арьс загатнах зэрэг шинжүүд илрэх юм.
Урьдчилан сэргийлэх аргууд
Та энэ өвчнөөр өвчлөхгүй байхын тулд ердөө л амьдралын зөв хэв маягт шилжиж хэрэгтэй. Энэ нь эрүүл зөв хооллох, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, илүүдэл жингүй байх, хэрэв таргалалттай бол жингээ хасах талаар арга хэмжээ авах, хорт зуршлуудаас татгалзах зэрэг юм.

Та нэгэнт чихрийн шижинтэй болсон бол яах ёстой вэ?
Чихрийн шижин өвчний үед идэж буй хоол хүнс хамгийн чухал. Мэдээж дээр дурьдсан амьдралын буруу хэвшлээс татгалзах хэрэгтэй. Зөв хооллох зарчим нь өдөр бүр тогтмол цагт тохиромжтой хэмжээгээр хооллох явдал юм. Хоол хоорондоо 2-3 удаа хөнгөн хоол, зууш идэх, хэт их идэхгүй, их өлсөхгүй байх, элсэн чихэр зөгийн бал зэрэг энгийн нүүрс уснаас зайлсхийх, өдөрт бага багаар ойрхон хооллох, өдөр бүр зургаан төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс зохистой хэмжээгээр идэж хэрэглэх,эслэг ихтэй хоол идэх, амьтны гаралтай өөх тос, холестрины хэмжээг багасгах, алкохолны төрлийн зүйлсээс аль болох татгалзах хэрэгтэй.
Зөвшөөрөх хоол хүнс
Хар гурил, хөц будаа, гурвалжин будаа, арвайн гурил, эрдэнэшиш, хар талх, үхэр адууны өөхгүй мах, дүфү, өндөг, загас, тахианы мах, бүх төрлийн шинэ ногоо, ургамлын тос, шар буурцаг, гүнжидийн тос болон оливын тос, цагаан идээ, бүх төрлийн жимс жимсгэнэ. Харин цагаан будаа, цагаан гурил, цагаан талх зэргийг зарим тохиолдол хязгаартай хэрэглэж болох юм.

Хориглох хоол хүнс
Чихэрлэг нарийн боов, бялуу, шарсан төмс, бэлэн гоймон /үр тарианы төрөл/, өөхтэй мах, утсан мах, зайдас /мах, махан бүтээгдэхүүний төрөл/, хайлмаг, цагаан тос, айраг /сүү, цагаан идээний төрөл/, сахар ихэссэн үед төмс, лууван, дарсан ногоо, давсалсан ногоо, /хүнсний ногооны төрөл/, цөцгий, маргарин /өөх тосны төрөл/, жимсний чанамал, чихэрлэг усан үзэм, хатаасан жимс, чавга, компод /жимсний төрөл/, зайрмаг, газтай ундаа, чихэр, кофе, шоколад, халуун ногоо /ундаа болон бусад төрлийн зүйлсээс/ зэргийг хориглох шаардлагатай.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







