Иракт бага насны охидтой гэрлэхийг зөвшөөрчээ
Иракт нэгэн хэл ам дагуулсан хууль батлагдсан ба мөдхөн тус оронд 9-өөс доош насны охидтой гэрлэх боломжтой болох аж. Барууны ажиглагчдын үзэж буйгаар, энэхүү хууль нь сонгуулийн өмнөхөн шийтүүдийн таашаалд нийцүүлэхээр эрх баригчдын зүгээс зориуд гаргаж байгаа “бэлэг” бололтой хэмээн The Telegraph-д мэдээлжээ.
Шийтүүдийн олонхид гэр бүлийн хуулийн энэхүү шинэ заалт таалагдаж байгаа ба харин барууны хамгаалагчид үүнийг эрс эсэргүүцэж байгаа аж. Иракийн сонгууль энэ сарын 30-нд болох бөгөөд бага насны хүүхэдтэй гэрлэх тухай энэ хууль түүнээс өмнө хүчин төгөлдөр болох юм байна.
Одоогийн байдлаар, Иракийн охид эцэг эх, асран хамгаалагчид зөвшөөрсөн тохиолдолд 15 настайгаасаа гэрлэж байгаа ба орон нутгийн ёс заншлын дагуу эмэгтэй хүн нөхөрт гарсны дараа түүний хувийн өмч болдог тул шинэ хууль хэрэгжсэнээр бага насны охидын хувь заяа аймшигтай болно хэмээн барууны хамгаалагчид үзэж байна.
Д.Мигаа
эх сурвалж: Zaluu.com






