”Болор цом”наадмын шилдэг шүлэг ”Тэр эмэгтэй”
Яруу найргийн " Болор цом" наадам Дорнод аймгийн Чайбалсан хотноо энэ
сарын 28-нд болж өнгөрлөө. Тус наадмын тэргүүн байрыг яруу найрагч
Борхүүгийн Батсайхан "Тэр эмэгтэй" шүлгээрээ хүртсэн байна. Харин дэд
байрт “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир орсон бол Хэнтийн Д.Гансүрэн, Дарханы Ч.Уянсүх болон залуу найрагч
Ч.Ууганбаяр нар тусгай байруудыг эзэлжээ.

Энэ жилийн наадмыг "Эрээнцавын эвдрээгүй найрагч" хэмээн олноо хүндлэгдсэн Д.Нямсүрэн агсны нэрэмжит болгон зохион байгуулсан билээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Галсансүх, яруу найрагч Д.Ган-Очир болон Дорнод аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газрын төлөөлөгчид багтжээ.
Б.Батсайханы "Тэр эмэгтэй" шүлэг
ТЭР ЭМЭГТЭЙ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдагт нь дуртай
Халууцсаар очиход минь тосон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
Ээж гэдэг

Энэ жилийн наадмыг "Эрээнцавын эвдрээгүй найрагч" хэмээн олноо хүндлэгдсэн Д.Нямсүрэн агсны нэрэмжит болгон зохион байгуулсан билээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Галсансүх, яруу найрагч Д.Ган-Очир болон Дорнод аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газрын төлөөлөгчид багтжээ.
Б.Батсайханы "Тэр эмэгтэй" шүлэг
ТЭР ЭМЭГТЭЙ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдагт нь дуртай
Халууцсаар очиход минь тосон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
Ээж гэдэг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Soongo
(43.242.243.173)
2017-01-30 18:18:39
Ямар гоё хөөрхөн шүлэг вэ болор цом авалгүЙ яахын бэ өөрөө бичсэн юм шиг ээждээ уншиж өгч уйлуулнаа хэ хэ гоё шүлэг байна
0
0
0
Хариулах







