Бүлээн шөлний ач тус


Хоол судлаачид өдөр бүр бүлээн шөл ууж байхыг зөвлөж байна. Ингэхдээ өдөрт 150-200 грамм шөл байхад хангалттай гэнэ. Ялангуяа крем, нухаш хэлбэртэй нэгдүгээр хоол ходоодонд сайнаар нөлөөлдөг аж. Энэ нь хоол шингэцийг хөнгөвчилж, бусад хоол хүнсийг биед хурдан шингэхэд нөлөөлдөг байна.

Ялангуяа брокколи, улаан лооль, хулууны шөл эмчилгээний чанараараа илүү. Шөлөнд чанасан брокколи нь сульфорафан буюу хоол боловсруулах замын өвчин, бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг байгалийн нэгдэл агуулдаг.
Улаан лоолийн шөл нь ликопин хэмээх антиоксидант агуулдаг. Хамгийн гайхамшигтай нь улаан лоолийг чанах үед энэ бодис нь улам нэмэгддэг байна. Хулууны шөл бета-каротин хэмээх нэгдэлтэй. Энэ нь хүний биед ормогцоо А витамин болдог байна. Үүний үр дүнд нүдний хараа сайжирч, үс, арьс эрүүлждэг аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.