15 жил тасралтгүй төмс идэж байгаа бүсгүй



Хорин  настай Ханна Литтл бүсгүй таван настайгаасаа хойш шарсан төмснөөс өөр хүнс хэрэглээгүй гэнэ. Тэрээр 15 жилийн өмнө мах идсэнээс болоод шарсан төмснөөс өөр хоол идэхээс айдаг ховор төрлийг эмгэг өвчтэй болжээ. Хэрэв өөр хүнс идвэл шууд л бие нь өвдөж эхэлдэг байна.

 Ханна “Би найзуудтайгаа гадуур зугаалах дуртай ч юу ч идэж чаддаггүй болохоор хэцүү байдаг. Найз залуугийнхаа гэрт очиход ээж нь гоймонтой хуурга хийж өгсөн. Түүнийг нь идээд л харшилсан” хэмээн ярьж байна. Тэрээр нэгэн удаа ховсдуулах эмчилгээ хийлгэсний ачаар пицца идэж байсан гэнэ. Энэ эмчилгээ түүнд үр дүн өгч байгаа учир цаашид хоол иддэг болно хэмээн найдаж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.