Америкт төрсөн Өмнөд солонгосын алдарт дуучин Жессика Чон энэ өдөр
Өмнөд Солонгосын "Сунё Шидэ" хамтлагийн гишүүн Жессика /Jessica/ 1989 оны 4 сарын 18-нд АНУ-ын Калтфорни мужид төржээ. Жессика Чон чадалтай, уянгалаг хоолойтой дуучин бөгөөд сайн жүжигчин, бүжигчин гэхчлэн түүний гуншин дуусдаггүй аж. Тэрээр Солонгос бүсгүйчүүдийн зөөлөн ааш, уян наалинхай байдлын эсрэг байдаг бөгөөд гэрийн эзэгтэй хэвээр насан туршдаа амьдрахыг маш том гуниглал гэж ярьсан байдаг. Энэ бүсгүй залуухан гэлтгүй сайн удирдан зохион байгуулагч, дайчин эмэгтэй юм.

Жессика хамтлагийнхаа Тиффанитай адил Сан-Францискод төрсөн. АНУ-д гэр
бүлээрээ амьдарч байсан Жессика 2000 оны зун Өмнөд Солонгост амарч,
дэлгүүрээр явж байхдаа SM Entertainment-ийн сонгон шалгаруулалттай таарч
авъяас чадвараа шалгуулаад дүүгийн хамтаар тэнцжээ.
Тэрхүү 2000 оноос хойш үндсэндээ Солонгост байж, SM Entertainment-ийн дадлагажигч, сурагч болов. 7 жилийн дараа 18 настай Жессика Сунё Шидэ хамтлагийн гишүүн болж урлагийн ертөнцөд хөл тавьсан бол 2009 онд дүү Кристал нь f(x) хамтлагт багтан гарч иржээ. Тэр хоёрыг хамтад нь "Эгч дүү Чон" (Jung sisters) гэнэ.

SM Entertainment олон сурагчаасаа их л шигшин байж байгуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй Сунё Шидэ хамтлаг нь 2007 оны 8 сарын 5-наас бүтээл туурвин, олонд өргөн барьж эхэлсэн. Сунё Шидэ хамтлаг 2009 оноос олон улсад сайнаар танигддаг болов. Жессика бүжиг гэхээс илүүтэй дуулалтаараа хамтлагаа өргөдөг. Түүнийг алдарт Тэёний дараа орохоор сайн
хоолойтой нь гэдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.