Америкийн эрдэмтэд дурлалын эм зохион бүтээжээ

Оксфордын их сургуулийн профессорууд гэр бүл салгахаас сэргийлсэн хамрын дусаалга зохион бүтээжээ. Энэ дусаалга хайрын гормон буюу окситоцин гэдэг бодис агуулдаг аж. Доктор Женнифер Эштон "Бид окситоцин бүхий хамрын дусаалгыг бүх хүмүүст санал болгох гээгүй. Зөвхөн гэр бүл нь салж сарнихдаа тулаад байгаа тохиолдолд л энэ эмийг хэрэглэх агуулгаар бүтээсэн юм" гэж ярьжээ. Уг дусаалга АНУ-д гүйлгээ сайтай байна.мАнагаах ухааны судалгааны дүнгээс харахад цусан дахь окситоцины түвшин нь өндөр байгаа хосууд хэзээ ч салж сарнидаггүй нь тодорхой болжээ.

Америкийн ABC телевизийн сэтгүүлчид олон нийтийн дунд санал асуулга явуулахад хүний хайр сэтгэлийн асуудлыг химийн шинжлэх ухааны аргаар шийдвэрлэх боломжгүй гэж иргэдийн олонх нь үзжээ. Гэхдээ л окситоцин нь бэлгийн дур сонирхлыг өдөөж, эерэг хандлага төрүүлдэг тул хосуудад эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй гэж үзсээр байгаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







