Нэвтрүүлэгч Б.Гантигмаагийн эгч Б.Болормаагийн хандивын тоглолтыг үзэхийг уриалж байна

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа элэгний хорт хавдар өвчнөөр өвдсөн эгч Б.Болормаадаа донор болж тун удахгүй хагалгаанд орхоор болжээ. Тиймээс нэвтрүүлэгч бүсгүйн уран бүтээлч найз нөхөд нь хандивын тоглолт зохион байгуулж байгаа бөгөөд уг хандивын тоглолт нь ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болох юм байна. 

Энэ тухай МУГЖ Н.Батцэцэг өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ. 

БИДНИЙ ХАЙРТАЙ "ТУНГАЛАГ ТАМИР"-ЫН ДУЛМАА БУЮУ МУГЖ Ш.ДЭЛГЭРЖАРГАЛ ЭГЧ МААНЬ САЯХАН ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР АВХУУЛААД ТЭНХЭРЧ БАЙХ ЭНЭ ҮЕД ТҮҮНИЙ ТОМ ОХИН БОЛОРМААГИЙН ЭЛГИЙГ СОЛИХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖЭЭ. ЭНЭ ХАГАЛГААНД ТҮҮНИЙ ДҮҮ - БИДНИЙ САЙН ТАНИЛ НЭВТРҮҮЛЭГЧ ГАНТИГМАА ОРЖ ЭГЧДЭЭ ЭЛГЭЭ ӨГӨХӨӨР БОЛЖ. ӨНГӨРСӨН ЗУН ТҮҮНИЙ 3 ОХИНЫ НЭГ "ЭХ ОРОН" ТВ-Д АЖИЛЛАДАГ ЖОНШМАА ЗУУРДААР ӨНГӨРСНИЙГ ТА БҮХЭН ДУУЛСАН БАЙХ. ИЙМ ХҮНД ҮЕД НЬ ДУУЧИД ХАМТЛАГУУД ХАЛУУН ГАРАА СУНГАН БӨХИЙН ӨРГӨӨНД 12 САРЫН 2 НД ЗОХИОЛЫН ДУУЧДЫН ТОГЛОЛТ, 3 НД РОК ПОПЫНХНЫ ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА. ТА БҮХЭН ХАЙРТАЙ ЖҮЖИГЧИН, ХАЙРТАЙ НЭВТРҮҮЛЭГЧДЭЭ ЯГ ОДОО ТУСАЛЖ БИЛЕТЭЭС НЬ ХУДАЛДАН АВНА УУ. .

БИЛЕТИЙН ҮНЭ 15 000 ТӨГРӨГ. 

ХАНДИВЫН ДАНС НЬ :

ХААН БАНК 5026376207 БУЖГАРЫН БОЛОРМАА

ТА БҮХЭН ДАРААХ УТСААР ХОЛБОГДООРОЙ. БАЯРЛАЛАА

УТАС 9913 7171, 8808 3522

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.