Шилдэг зохиолын эмэгтэй дуучнаар А.Түмэн-Өлзий шалгарлаа
Нийтийн дууны энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын Улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, хүндэтгэлийн гала концерт өчигдөр Бөхийн өргөөнд болж өнгөрлөө.Нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Тоглолт, дууны клипэндээ үндэсний дээл хувцсаа өмсөхийг илүүд үздэг зохиолын эмэгтэй дуучид энэ удаад сонгодог загварыг буюу гоёлын даашинз өмсөхийг илүүд үзжээ.
Ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцсон юм.
“Алтан хуур-2014” наадам доорх 11 номинацид шилдгүүдээ тодруулсан.
Шилдэг зохиолын эрэгтэй дуучнаар С.Жавхлан. харин шилдэг эмэгтэй дуучнаар Түмэн-Өлзий шалгарлаа.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
togs
(103.26.194.6)
2014-04-23 12:55:32
yag zov bi avah yostoi humuus ni avlaa gej bodoj bna sonsoj yavdag shuu ta 2gzondoo saihan uran buteel hiigeerei
0
0
0
Хариулах



