Олон хүний амь аварсан 22 настай бүсгүйтэй салах ёс гүйцэтгэв



Өмнөд Солонгос гашуудлын байдалтай байна. Хөлөг онгоцны сүйрлийн үеэр хөлгийн ахмад хамгийн түрүүнд аврах завинд суусан мэдээлэл бий. Харин дөнгөж 22-хон настай залуу эмэгтэй онгоцны зорчигчдод аврах хантааз тарааж, нэг ч гэсэн хүний амь аврахаар тэмцэж байсныг солонгосчууд эмгэнэн дурсаж гашуудаж байна. Бүсгүйг Пак Жи Ёон гэдэг бөгөөд хөлгийн багт харъяалагдаж байсан түүний цогцсыг хүлээлгийн өрөөнөөс олжээ.



Өчигдөр түүнийг эцсийн замд нь үдэх ёслол Инчонд болсон бөгөөд хөлөг онгоцонд сууж явсан сурагчдын ар гэрийнхэн, иргэд маш ихээр цугларч эмгэнэл илэрхийлж салах ёс гүйцэтгэсэн байна. Бүсгүйн ар гэрийнхэн хэдийгээр маш их гашуудаж байгаа ч охиныхоо гавьяагаар бахархаж буйгаа хэлжээ. Түүний эмээ “Миний охин олон хүний амь аварч, өөрөө хорвоогоос одлоо. Түүнийгээ бид хэзээ ч мартахгүй” гэсэн байна.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.