Юуны учир эмээ хөөгдөв?

АНУ-ын Охайо мужийн Милфорд хотын тэтгэврийн хөгшин эмэгтэй тамхи татахаасаа татгалзахгүй гэсэн тул орон байрнаасаа хөөгдсөн аж. 89 настай Беула Тумбс гэдэг энэ эмгэн дөрөвдүгээр сардаа багтаан тус байрыг чөлөөлөхөөс аргагүй болжээ. Түүний амьдардаг байшин тамхигүй байраар зарлагдсан тул эмгэн тэндээс нүүх ёстой юм. Энэ шаардлагыг түүнд нэг жилийн өмнө тавьсан ч эмгэн одоог хүртэл өөрийн муу зуршлаас салаагүйгээр үл барам оршин суугчдын шаардлагыг үл ойшоосон байдалтай байгаа гэнэ. Саяхан түүнд тамхины хоригийн талаар дахин сануулсан ч эмгэн өөрийн гэрт юу дуртайгаа хийх болно хэмээсэн байна.



“Харин та нар өөрийн орон гэрт хүссэнээ хийцгээ” гэж эмгэн тэдний амыг тагласан байна. Уг эмгэний охин ээжийгээ өндөр наслаж, зөнөсөн тул эргэн тойронд нь юу болоод буйг сайн ойлгохгүй байгаа хэмээн өгүүлэв. “Тэр төлбөр төлөөгүй тул өөрийг нь өртэй хэмээн шоронд илгээх гэж байна гэж бодож байгаа” хэмээн охин нь ярьжээ. Тэдний амьдардаг байранд бага орлоготой хүмүүс амьдран суудаг аж. Орон сууцны төлбөр нь бага гардаг бөгөөд улсаас түүнийг нь тогтоож өгдөг байна. Охин нь ээждээ өмгөөлөгч хөлсөлж авахаар хайсан ч тэд настай эмэгтэйн ашиг сонирхлыг хамгаалахаас татгалзсан гэнэ. Учир нь, өмгөөлөгчид тамхидалтыг муу зуршил хэмээгээд эмгэн түүнийгээ хаях ёстой гэж онцолсон аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.