“Монгол Циркийн Хөгжлийн Төв” үзүүлж байна

“Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ нь хоёр дахь төсөл болох “Circus - Cabaret “ Dinner Show нэртэй цирк болон бусад төрлийн үзүүлбэр бүхий үдшийн цэнгүүнийг 2013 оны 09 сарын 22-ны өдрөөс 2013 оны 09 сарын 30- ны өдрийг дуустал Монголын үзэгчдэд хүргэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Циркийн шоуны бас нэгэн томоохон хэлбэр болох “ Circus-Cabaret -Dinner” шоу нь дэлхийд аль хэдийнээ тогтсон хэв маяг болон хөгжиж өөрийн гэсэн зиндаа бүхий үнэ цэнэтэй үзэгчдээр хүрээгээ тэлсээр байгаа юм. Манай орны хувьд циркийн энэхүү хэлбэр, соёл нь шинэлэг бөгөөд үзвэрийн чансаа болон нэр төрлийг нэмэгдүүлэн дээшлүүлэх ач холбогдолтойг тоглолтын зохион байгуулагчдын зүгээс тодорхойлж байгаа юм. Тиймээс бид уг шоуг Монголынхоо үзэгчдэд зориулан анх удаа зохион байгуулах гэж байна.

Шоунд АНУ, Аргентин, Унгар, Герман, Хятад, ОХУ, Украйн, Африкийн  Иоханасбург болон Геннисийн дээд амжилтыг гурван удаа эвдсэн Лас Вегасын шоу од гээд дэлхийд алдартай найман орны олон улсын тэмцээний шагналтан циркийн жүжигчид болон шилдэг шоу бүжигчин охид оролцон тоглохоос гадна элсээр зурахуйн гайхамшгийг, уянгалаг цээл хоолойн сайхныг, тансаг яруу хөгжмийн эгшиглэнг авъяаслаг Монголчууд үзэгчдэд гайхуулах болно. Шоу Баянгол ресторанд 19 цагаас эхлэн гурван цаг гаруй үргэлжилнэ.

Тоглолтын үеэр үзэгчид тус рестораны туршлагатай тогоочдын ур шингэсэн амтат зууш, хоёр удаагийн халуун хоол, бүх төрлийн халуун хүйтэн ундаа болон амттангаар дайлуулна. Ийнхүү бид Дэлхийн төлөөлөл бүхий жүжигчдийн сэтгэл донсолгосон гайхамшигт үзүүлбэрүүд болон туяхан тансаг бүжигчин охидын уян налархай бүжгийн тоглолтыг үдшийн зоогоор чимэглэн мартагдашгүй мөчөөр амьдралынхаа нэгэн үдшийг хөгжөөн өнгөрүүлэх боломжийг Монгол үзэгчдэдээ олгож байгаа билээ. 



Бид энэхүү тоглолтыг уламжлал болгон жил бүр өөрийн оронд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тоглолтын чансааг улам бүр дээшлүүлж зохион байгуулалтыг чанаржуулан дэлхийн жишигт хүрэхүйц нэр хүнд бүхий шоу цэнгүүн болгохоор зорьж байна.

Зөвхөн хошин шог, дуучдын тоглолтоор хязгаарлагддаг өөрийн орны үзэгчдэдээ дэлхийн хэмжээний цэнгүүнийг эх орондоо үзэх боломжоор хангахыг зорьж байна. Түүнчлэн дэлхийн циркийн урлагийн хөгжил, уран чадвар, гоо сайхны гайхамшгийг Улаанбаатар хотынхоо үзэгчдэд сонирхуулаад зогсохгүй хөдөө орон нутгийн нийт ард түмэндээ сонирхолтой нэвтрүүлэг болгон телевизийн сувгаар дамжуулан хүргэх зорилготой байна. 

“Circus Cabaret” Dinner Show
2013.09.22 –ноос 2013.09.30- ны өдрийг дуустал 
Баянгол ресторанд 19.00 цагаас 
Тоглолтын талаарх мэдээллийг доорх утаснаас лавлана уу. 
УТАС: 94992070, 96662070
Тасалбарыг 94992070, 96662070 үнэгүй хүргэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.