Виктория Бэкхем 40 насны төрсөн өдрийн үдэшлэгт дэлхийн одууд нэг дор цугларлаа

Victoria Caroline Adams нь 1974 оны 4-р сарын 17-ны өдөр төржээ. 1994 оноос эхлэн богино хугацаанд их нэр алдрын эзэд болсон Spice Girls хамтлагийн гишүүн тэрээр нууцлаг, ялдам, бардам дүр төрхөөрөө яалтчгүй бусдаасаа ялгарч чаддаг нэгэн. 1997 оноос хөлбөмбөгчин David Beckham болзож эхэлжээ.
Ингээд тэд 1999 оны 7-р сарын 4-ны өдөр гэрлэжээ. Харин одоо бол тэдний орлого Hollywood-ийн хамгийн их орлоготой 10 хосын эхний 5-д байнга багтдаг байна. 2009 оноос эхлэн Victoria хувцас загвар луу хөл тавьж олон коллекцуудаа гаргаж эхэлжээ.
Гурван хүүгийн ээж тэрээр 37 насандаа буюу 2011.07.10-нд 4 дэх хүүхэд буюу хүсэн хүлээсэн охиноо төрүүлсэн юм.
Энэ жил Виктория Бэкхемийн 40 насны төрсөн тохиожээ. Тэрээр 40 насны төрсөн өдрөө нөхөр Дэвид, 4 хүүхдийнхээ хамт гэр бүлийн хүрээнд тэмдэглэн Агуу Каньоныг үзэж сонирхсон байна.
Харин саяхан өнгөрөгч гурав дахь өдөр тэрээр дотны найз нартайгаа төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд түүний хамаатан садан, найз нөхөд, тэрч бүү хэл дэлхийн одууд нэг дор цугларсан байна.
Ингээд түүний төрсөн өдрийн үдэшлэгт хэн хэн ирсэнийг сонирхоцгооё








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







