Крис Хемсворт ” 2014 оны хамгийн дур булаам эрээр” шалгарлаа

АНУ-ын томоохон хэмжээний сэтгүүл болох PEOPLE сэтгүүл жил бүр хамгийн хүсэмжит эрийг шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хамгийн дур булаам залуугаар “ТHOR” киноны од 31 настай жүжигчин Крис Хемсворт шалгарчээ.


Алдартай жүжигчид эсвэл зарим дуучдын хувьд “Оскар”, “Гремми”-ийн шагнал хүртэх нь ихээхэн нэр хүндийн хэрэг байдаг ч ард түмний сонголтоор шилдгээр шалгарна гэдэг үүнтэй зэрэгцэхүйц нэр хүндийн хэрэг гэдгийг PEOPLE сэтгүүл онцолдог ажээ. Олон жилийн туршид явуулсан энэ шалгаруултаар ихэнхдээ Бхед Питт, Райн Гослинг, Девид Бекхэм нар шалгардаг байсан.

Энэ удаад Крис Хемсворт хамгийн дур булаам залуугаар шалгарсныг тус сэтгүүлийнхэн өчигдөр нийтэд мэдээллэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.