Дуучин Шакира 2014 оны халуухан бүсгүйгээр тодорлоо


Дэлхийн алдарт “Vogue”, “ELLE”, “People”, “TIME”, “OK”,  сэтгүүлийн удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр Нью Йорк хотод байрлах “Vogue” сэтгүүлийн байранд цугларч, энэ оны хамгийн халуухан бүсгүйг тодруулжээ.

Тэд Холливууд болон дэлхийд нэр алдар нь түгж буй 40 хүртэлх насны 100 бүсгүйгээс Колумбын нэрт дуучин 37 настай Шакираг сонгосон байна. Дуучин бүсгүй анх удаагаа халуухан бүсгүйгээр тодорч байгаа бөгөөд 2009 онд “ELLE”-ээс тодруулсан “Хамгийн сайхан бүсгүй” шалгаруултад долоодугаар байранд жагсч байжээ.

Харин удаах байранд дуучин Рианна, Ким Кардашиан, Кейт Миддилтон, Ники Минаж, Анжелина Жоли, Майли Сайрус, Энн Хэтэуэйн, Тэйлор Свифт, Скарлет Йохансон, Миранда Керр болон Азиас Хятадын нэрт жүжигчин Жао Вей оржээ. Тэрбээр “Хуан Жу Гэг” кинонд гол дүр бүтээсэнээрээ алдаршсан юм.

 6

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.