Өнөөдөр ”Майн баяр”-ын өдөр тохиож байна

1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байсан юм. Чикаго хотод тэмцэгчдийн дундаас зургаан хvн амь үрэгдэж байсан билээ. Жагсаалыг зогсоох гэсэн цагдаа нарын харгис үйлдлийн эсрэг ажилчдын дараа дараагийн тэмцэл улам ширvvсч, бөмбөг тэсэлснээс найман цагдаа амиа алджээ.

Бөмбөг дэлбэлж, олон цагдаагийн аминдхvрч, олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан хэргээр энгийн дөрвөн ажилчныг баривчлан цаазалсан байна. Энэ явдлаас хойш нэг их удалгvй 1889 онд Парисын конвенциор тавдугаар сарын 1-ний өдрийг "Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах" өдөр болгон зарлалаа.

Ажилчдын баяр буюу монголчуудын нэрлэж заншсанаар "Майн баяр"-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болсон юм. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарласан билээ. Ийнхvv "Майн баяр"-ын анхны жагсаал 1918онд Оросын Ходынскийн талбайд болж байв. 1990 оны тавдугаар сарын 1 -нд Зөвлөлт Холбоот Улсын удирдагчид, Коммунист Намын дарга нар сvvлийн удаа "Майн баяр"-ын арга хэмжээнд оролцож, үүнээс хойш 1992 онд уг баярыг хаврын, бас хөдөлмөрийн баяр болгон өөрчилсөн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.