Шинэхэн захирал хатагтайд баяр хүргэе бүсгүйчүүдээ!

Монголын хүчирхэг эмэгтэйчүүдийн манлайлал үргэжтлсээр...Хэдхэн цагийн өмнө МҮОНТ гэх их айлыг улирдан залахаар энэ дайчин бүсгүй томилогдлоо. 

Сайд Т.Оюунгэрэл түүнийг твиттер хуудсаар “магтав”. Харин түүний магтаалыг хүмүүс бодитоор хүлээж авахаасаа илүү нэг намын хүмүүс нэгнээ “магтаж” байна гэдэг утгаар нь ойлгож байгаа бололтой. Т.Оюунгэрэл Ц.Оюундарийг МҮОНРТ-ийн Ерөнхий захиралаар томилогдож буйтай холбогдуулан “Ц.Оюундарь 20 жил ТВ-тэй холбоотой ажиллаж, Berkeley-ийн их сургуульд сэтгүүл зүйн мастер хийсэн үнэ цэнэтэй мэргэжилтэн. Баяр хүргэе” гэжээ.

Ц.Оюундарийн  хувьд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг байсан ч үүрэгт ажлаасаа татгалзаж уг албан тушаалд нэр дэвшсэн юм.  МҮОНРТ-ийн зөвлөлийн дүрмийн дагуу Ерөнхий захиралд нэр дэвшигч нь улс төрийн ямар нэгэн албан тушаал давхар эрхлэх боломжгүй юм. Тиймээс Ц.Оюундарь АН-ын улс төрийн албан тушаалаасаа татгалзжээ. 




Түүний хувьд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхлэхээсээ өмнө МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан билээ. Өөрөөр хэлбэл, энэ удаад Ц.Оюундарь төрхөмдөө буцаж байна. 



МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар өнгөрсөн баасан гарагт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа татгалзсан билээ. Тодруулбал,  энэ өдөр хуралдсан МҮОНРТ-ийн  Үндэсний зөвлөл  хуралдаж  М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлж,  100 гаруй ажилтанг цомхтгох шийдвэр гаргасан билээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.