МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр “Дэндүү дээ дэндүү” уран бүтээлийн цэнгүүн өнөөдөр болно
Урлагийн болоод тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдээрээ үзэгч сонсогчдынхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУ-ын УГЗ, Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ дэндүү” уран бүтээлийн цэнгүүн 05-р сарын 02 буюу өнөөдөр 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болох юм. Цэнгүүнд хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын шилдгийн шилдэг дуунууд эгшиглэх бөгөөд үе үеийн нийтийн дуучдын төлөөлөл болсон 40 гаруй уран бүтээлч оролцож, ая дуугаа өргөх юм байна.Тэрбээр “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Чойномын гунигт дуун” зэрэг бүтээлээрээ үзэгч, сонсогчдын танил болсон чадварлаг уран бүтээлч юм.
Дашрамд сонирхуулахад тэрбээр “Гэгээн муза” наадмын шагналыг хоёр удаа хүртэж байсан аж.

Энэ эрхэм 1990-ээд оноос Монголын томчууд нааддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин Хуур” наадмаас 3 түрүү, 12 их шөвөг авч бөхөөр бол аль хэдийнээ “Даян аварга” болсон шилдэг уран бүтээлч юм.
Монголын нэрт гавьяатууд нэгэн тайзан цуглаж, үзэгч олондоо уран бүтээлээрээ бэлэг барих гэж байна
Бүсгүйчүүд та бүхэн хүрэлцэн ирж, сайхан дуугаар сэтгэлээ хөглөөрэй






