Метрон дахь үнсэлт

Та энэ зургийг хараад Холливудын романтик дурлалын сэдэвтэй киноны зураг авалт гэж бодож байна уу? Энэ бол хөл хөдөлгөөн ихтэй галт тэрэгний буудал дээр тус тусынхаа ажил руу явахаас өмнө үнсэлцэж буй жирийн л хос.
Тэдний хажуугаар яаран алхаж буй хүмүүсийг харвал энэ зургийг ажлын жирийн өглөө авсан нь илт. Үнсэлцэж буй хос бол Холливудын жүжигчид биш, харин Дэвид Волкер, Лаура О`Мира хоёр аж.
Шинэхэн хос өглөө бүр үнсэлцэж, бие биедээ амжилт хүсээд ажилдаа явцгаадаг гэнэ. Театрын техникч, 39 настай нөхөр Дэвид Волкер сүйт бүсгүйтэйгээ анх танилцахдаа л түүнийг амьдралынхаа хань болох хүн гэдгийг ойлгосон аж. Программ хангамжийн зөвлөх О`Мира байгаагаараа байх дуртай нэгэн.
Шинэ хос ирэх сард хуримаа хийхээр төлөвлөжээ. Лондоны метронд хосууд үнсэлцэх нь ховор боловч Дэвид Волкер, Лаура О`Мира хоёрын хувьд жирийн өглөөг ингэж угтдаг гэнэ.
Н.Рэй







