Анжелина Жоли хоёр дахь охин Вивиантайгаа хамт ”MALEFICENT” кинонд тогложээ
“Maleficent” нь 1959 онд бүтээгдсэн “Walt Disney”-н “Нойрсож буй гүнж” зохиолд гардаг шулмасын дүр юм.
Аврора гүнж биш шулмасыг гол дүр болгосон “Walt Disney” болон жүжигчин
Анжелина Жоли нарын хамтарсан уг бүтээл өнгөрсөн 5-р сарын 30-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Харин Брэд Пит, Анжелина Жоли нарын хоёр дахь охин Вивиан
MALEFICENT кинонд анхны дүрээ бүтээжээ.


Анжелина Жоли шулмын дүрд тоглосон нь олны анхаарлыг ихэд татаж байгаа тус кинонд түүний охин Вивиан “Аврора” гүнжийн бага насны дүрд тоглосон байна. Том эвэртэй, товгор шанаатай, ув улаан уруултай,хав хар хувцастай, хэн ч харсан онцгой төрхтэй шулмыг хараад бусад хүүхэд бүгд уйлсан бол 4 настай Вивиан уйлаагүй ажээ. Иймээс Вивианыг уйлаагүй болохоор кинонд тоглуулах болсон гэнэ. Ингээд бяцхан Вивиан Аврора гүнжийг бага насны дүрд хэрхэн тоглосныг Өргөө, Тэнгис кино театруудаас үзээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







