Түлэгдлийн шокоос сэргийлэхийн тулд их хэмжээний шингэн уулгах хэрэгтэй
Эцэг эхчүүд анхаарал болгоомжгүйгээсээ болж бага насны хүүхдүүдээ гал, пийшин болон халуун хоол, цайнд түлэгдэх тохиолдол элбэг байдаг. Гэвч түлэгдэлт үүссэний дараа яаж хэрхэн арга хэмжээ авах талаарх ойлголт бага байдаг учираас эцэг эхчүүдэд түлэгдэлтийн үед авч болох дараах зөвөлгөөг хүргэж байна.

Түлэгдэлтийн үед арьс улайж хавагнах, цэврүү үсрэх, арьсны давхарга үхжих, арьсны доод давхаргын эд гэмтэх зэрэг хүндрэл үүсдэг. Энэ үед юуны өмнө шатаж байгаа хувцасны галыг унтрааж нэн даруй тайлах хэрэгтэй. Ялангуяа, иейлон буюу нийлэг материалаар хийсэн хувцсыг биед наалдахаас урьтаж тайлах нь чухал. Хэрэв биед наалдсан байвал түүнийг хуулж, арчиж, салгахыг оролдох хэрэггүй.
Биед хайлж наалдсан зүйлийг угааж, арчих нь арьсанд шарх шалбархай үүсгэн бохирдуулж түлэгдэлтийн хүндрэлийг улам нэмдэг. Харин цэвэр буюу ариутгасан даавуу, бинтээр боох хэрэгтэй. Ам, хамрын хөндийд үнс, тортог байвал цэвэрлэнэ. Өвчтөн ухаангүй байвал, хэл унжиж амьсгалын замыг таглахаас сэргийлэх арга хэмжээ авна.

Түлэгдлийн шокоос сэргийлэхийн тулд их хэмжээний шингэн уулгах хэрэгтэй. Өвчтөн ухаантай, хэвлийн дотор эрхтэн гэмтээгүй бол нэг литр тутамд нэг хоолны халбага давс, эсвэл нэг цайны халбага сода хийсэн бүлээн усыг таван литр хүртэл хэмжээгээр уулгана.
Өвчтөнд зүрх судасны үйл ажиллагааг сэргээх, өвдөлт намдаах зорилгоор анальгин, аспирин, валокорнин, валидолыг өгнө. Түлэгдлийн талбай их биш бол тэр хэсгийг 15 минут хэртэй хүйтэн усаар угааж болно.
Түлэгдлийн эхэн үед тосон боолт хийж болохгүй. Түлэгдсэн мөчийг цэвэр даавуу, бинтээр боож чиг тавина. Мөн түлэгдсэн хэсэгт давс, элсэн чихэр цацах, нохойн халуун цус түрхэх нь түлэгдлийг улам хүндрүүлдэг тул буруу юм. Тиймээс эцэг, эхчүүд та бүхнийг хүүхдийг түлэгдсэн даруйд нь эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэйг сануулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.