МУГТ О.Гүндэгмаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ

МУГТ О.Гүндэгмаа өнгөрсөн жил хоёр ихэр хүүхэд төрүүлж, их спортоосоо түр чөлөө аваад байсан. Тэгвэл тамирчин бүсгүй их спортдоо эргэн иржээ. Таван олимпод эх орноо төлөөлөн оролцсон тэрбээр Рио де Жанейрод болох зуны спортын XXXI наадмын галын шугамд зогсох өрсөлдөөнөө эхлүүлэх гэж байна.

Тодруулбал О.Гүндэгмаа өнгөрсөн долоо хоногт болсон Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнд цэц сорьж, спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлсэн юм. Ингэснээр О.Гүндэгмаа гавьяат ирэх есдүгээр сард болох буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ. 

Тус тэмцээн ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох юм байна. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг ДАШТ нь ирэх олимпийн эрх олгодог ажээ.

Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаадаа өндөр амжилт хүсэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.