Монголд өдөрт нэг ургийн гажигтай хүүхэд төрж байгаа нь харамсалтай...
Гурван жилийн дотор монгол улсын хэмжээнд 407 ургийн гажигтай хүүхэдтэй мэндэлж байжээ. Харин 2013 онд буюу ганцхан жилийн дотор ургийн гаж төрөлт 480 тохиолдол бүртгэгдсэн байна. Ургийн гаж төрөлт яагаад өссөнийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Америкийн нэгдсэн улсын эрдэмтэдтэй нийлэн судлаж байгаа юм.

Монгол улс нь гадаадын улстай харьцуулахад ургийн гаж төрөлт багатай. Тодруулбал Шинэзеландад нийт төрж байгаа эхийн 2,6 хувь гажигтай хүүхэд төрүүлдэг бол АНУ-д гаж төрөлт нийт мэндэлж байгаа эхчүүдийн 5 хувийг эзэлж байна. Хилийн чанадтай өөрсдийгөө харьцуулахад санаа амар байж болохоор. Гэвч монгол улсын хилийн зурвас дотор ярихад ургийн гаж төрөлт аль хэдийнээ хаалга тогших аюул болоод байна. Өмнөговь аймагт өнгөрсөн жил ургийн гажигтай 8 хүүхэд мэндэлж байжээ.
Харин он гараад 2 хон сар болоход ургийн гажигтай 4 хүүхэд мэндэлжээ. 2009-2012 онд л гэхэд манай улсад ургийн гажигтай 407 хүүхэд мэндэлсэн байгаа юм. 2013 онд буюу нэг жилийн дотор 480 ургийн гажигтай хүүхэд мэндэлсэн байна. Тэгэхээр монгол улсад өдөрт нэг ургийн гажигтай хүүхэд мэндэлж байна гэх хар мэдээлэл бидэнд байна.
Ямар учраас ургийн гаж төрөлт ийнхүү өсөөд байгааг одоо болтол тогтоож чадаагүй байгаа юм. Эмч нар хэлэхдээ эцэг эхчүүдийн амьдралын үйл явц архи тамхитай холбон тайлбарладаг. Байгалийн болон амьдарч буй орчноос улбаатай эсэхийг одооноос л судлаж эхлээд байгаа юм...







